Дэлхийн хамгийн тарган хүү амьдралд боломжгүй зүйл гэж үгүйг батлан харуулав

Индонезийн Арья Пермана гэх хүү 191 кг жинтэй байсан бөгөөд Дэлхийн хамгийн тарган хүүхэд гэх нэр цолыг хүртээд байсан юм. Гэсэн ч тэрээр уйгагүй, тууштай хөдөлмөрлөж эцэст нь жингээ хасч чадсан юм. Түүний түүхтэй хамтдаа танилцацгаая.

Хүүг “Дэлхийн хамгийн тарган хүүхэд” гэж нэрлэсэн.

Арья Пермана 15 настай бөгөөд өдөр бүр 5 удаа хооллож, ингэхдээ будаа, загас, мах, ногооны шөл, пати зэргийг иддэг байжээ. Энэ нь дунджаар 2 том хүнийг хооллож болохуйц хэмжээний хоол юм. Хүү жоохон алхахад л амьсгал нь давхцах болсон тул сургуульдаа хүртэл явахаа больжээ. Түүнд таарах хувцас ч олдохоо больж, өргөн даавуугаар л биеэ ороох болсон байна.

Гэвч эцэст нь тэр өөрчлөгдөхөөр шийдсэн.

Дасгалжуулагч Аде Рай хүүг гардан авч, түүнд эрүүл зөв хооллолтын дадал суулгаж, өдөр алгасахгүй тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэсний үр дүнд Арья Пермана 191 кг-аас 83 кг болтлоо турж чадсан юм.

Арьяа бол итгэл найдварын бэлэг тэмдэг.

Том хүн хүртэл хоолны дэглэм барьж, дасгал хийхэд хэцүү байдаг байхад 15 настай хүүгийн хувьд ямар их тэсвэр тэвчээр гаргасан нь тодорхой. Эхэндээ хоолны дэглэм барихад хэцүү, дасгал хийх нь бүү хэл алхаж ч чаддаггүй байсан тул асар их шаналж байсан. Тэр бүх цаг үед хувийн дасгалжуулагч нь түүнд урам зориг өгч, цааш алхах түлхэж болж өгсөн байна.

Жингээ хасах явцад хүн асар их сэтгэл зүйн дарамтад ордог. Өөрийгөө ялан дийлэхийн тулд хүү сэтгэл судлаачид тогтмол очдог байсан төдийгүй эрүүл мэндийн үзлэгт ч бас тогтсон хугацаанд ордог байсан аж. Бүтэн системтэйгээр ажилласнаар хүү өнөөдөр +100 кг жин хасч, амьдралаа шинээр эхэлж чадсан юм.

Өмнө нь тэр 5 алхаж чадахгүй сууж өгдөг байсан бол одоо найзуудтайгаа хөлбөмбөг тоглож, сургуульдаа ч явж, нийгмийн амьдралд оролцоаж эхэлсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!