Турк тогоочийн гарын жор: Нухсан төмстэй котлет хийж сурцгаая

Мах болон төмс бол бидний хамгийн түгээмэл иддэг хүнс. Харин үүнийг өдөр бүр нэгэн хэвийн байдлаар идэх бус, өөр өөрөөр амталж, төрөл бүрийн хоол болгон идэж болно. Өнөөдөр хамтдаа төмсний нухаштай котлет хийх аргыг сурцгаая.

Орц:

  • Төмс – 800 гр
  • Татсан мах – 500 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Сүү – 3 халбага
  • Масло – 20 гр
  • Майонез
  • Ус
  • Давс болон перец
  • Бусад ногоон амтлагч

Хийх арга:

Төмсөө хальсалж цэвэрлээд давстай усанд хийж чанана. Чанаж болгосон төмсөө уснаас шүүж гаргаад тал халбага давс, сүү, масло зэргийг хийж нухаарай.

Татсан махан дээрээ жижиглэж хэрчсэн сонгиноо хийж, давс перецээр амталж базна. Үүнийгээ ижил тэнцүү хэсгүүдэд хувааж бөөрөнхийлнө.

Бөөрөнхий махтайгаа тэнцүүлж нухсан төмсөө бас хувааж, махан дороо тавьна. Төмсөөрөө махаа ороож зурагт харуулсантай ижил болгож бэлтгээрэй. Шарах шүүгээний шилэн саваа маслоор тосолж, дээр нь котлетоо өрнө. 180 хэмд 30 минут шарж болгоорой.

Шарах шүүгээнээс хоолоо гаргаж, котлет тус бүр дээр нэг халбага майонез асгаж, буцааж шарах шүүгээндээ ахин 5 минут жигнээрэй. Ингээд л таны амттайхан оройн хоол бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!