Б.Сүндэръяа: Анандбазарын алдаатай уналт болгоны ард би байдаг юм байх даа

Иргэн Б.Сүндэръяа 2021 онд өөрийгөө хүчирхийлэлд өртөж байсан талаар цахим орчинд дэлгэж багагүй шуугиан тарьж байсан.

Тэгвэл энэ удаад тэрбээр сүүлийн үед нийгэмд болоод буй асуудлуудын тухай дахин дараах зүйлсийг бичжээ.

Тэрээр: “За яахав гээд байсан чинь бүр нүүрсний хэрэгтээ Сүнээ мүнээ болцон заваан юмандаа хүний нэр хутгацан нааж байна. Сүүлдээ би одоо нүүрсчин юм уу хаашэйн. Анандбазарын алдаатай уналт болгоны ард би байдын байхдаа бараг мафын толгойлогч юм уу хаашэйн

Энэ тэнэгт үнэхээр бодит байдал үнэнг хэлээд ойлгуулчих хүн ойр хавьд нь байдаггүй юм байхдаа? Анх Ам нээвэл нэвтрүүлгээр: Түвшинбаяр аваргын зодооны хэргийг мартуулахын тулд Сүнээ гарч ирсэн гэж ярив.

Дараа нь бохир бензин оруулж ирэхийг эсэргүүцсэн учраас Сүнээ гарч ирсэн гэв (төрийн ордонд) Сүүлдээ ард түмний амьдрал хэцүү байна гэж байнга ярьдаг учраас Сүнээ мүнээ гээд гараад ирсэн гэхийн

Алдаагаа надаас биш өөрөөсөө хай ах хүү гуай тэр тагнуулууд нь очоод уншуулчихаарай! Хүний захиалгаар чамайг гүтгэсэн бол намайг шүүхэд өг! Яллагдагч нь хохирогч болчихоод одоог хүртэл өгч чадахгүй байна гэдэг чинь үнэнээс айж байгаан л шинж.

Ийи том том хэргийн ард би байсан бол ядаж баяжих байсан шүү хүүрээ чамтай орооцолдоод байгаагаа үгүй хийсэнүү гэхээс олсон юм байхгүй. Шалгууляаа намайг шүүхдээдхээч гээд гуйгаал байгаа шүү!

Хүний гомдол харуусал гэж ийм нэхэл хатуутай юм байдгын 2020 оны сонгуулиар надад юу хийснээ саначих тэгээл энэ их асуултынхаа хариултыг өөрөө олно тэнэгээ! 108 мөргөөд ч үйлийн үрээс зугтааж болдоггүй байгаа биз…!”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!