Х.Янжингаажид: Гэр бүлээс гадуур хүүхэд хийж явдаг, бөгс бөөрний бузартай ёс зүйгүй хүнийг гаргаснаараа…

Тэрээр: “Жүжигчин жүжигчнээ тоглосоор л…

Чоно борооноор, хулгайч хүн л хулгайчийг барь гэдэг. Миний нэр дээр байсан эд хөрөнгө, эмэгтэй хүний залуу нас, сэтгэл, мах цусыг хулгайлсан хүн бусдыг хулгайчаар дуудаж суудаг үнэхээр ширлэсэн новш юмаа.

1. “Тэд бол хуурамч, хулгайч нар” гэнээ.

Улсын хөрөнгийг хулгайлсан тэд буруутай. Гэхдээ Голомтын Баясгалан экс эхнэртээ банкаа, Женко экс эхнэртээ үйлдвэрээ өгөөд салдаг юм байна лээ. Чи бол харин утасны дугаарыг минь хүртэл дээрэмддэг. Чам шиг шуналтай, хорсолтой хүн төрд орвол бүр улсаар нь тоглож, дайсан бүрээ шоронд хатааж, доллар бүрийг хамаатнуудаараа нийлж идэх байсаан. Би одоо 16 дах сардаа түрээсийн байраар Ганболдтой шүүхдэлцсээр яваа.

2. “Би албан тушаал, эрх мэдэлд гуйсан ч очихгүй, надад тэндээс хулгай хийх шаардлагагүй. Намайг улсын үйлдвэрийн менежментийг хий гэж урилга ирдэг” гэнэ.

Чи Дарханд өрсөлдөөд ч гараагүй шдээ. Чамайг сонгуульд нэр дэвш гэж хэн ч гуйгаагүй. Монголын ард түмэн ухаантай учир, яг ямар хүн гэдгийг чинь мэдээд чамайг сонгоогүй. Монголын заяа өндөр. Юун чам мэтийг урих. Одоо чамд бүр шанс ч байхгүй. Гэрлэлтийн гэрчилгээгээ устгуулдаг, тэрийгээ 3 шатны шүүхээр хүчингүй гэрлэлт шдээ гэж ичихгүй мэлзэж явдаг тийм ёс зүйгүй, хувхай худалчийг ухаант Монголчууд танихтайгаа.

Энэ бүх фактуудыг харахад Т.Ганболд эрх мэдэлд хүрсэн бол хүн бүрийг худал гөрдөж, хий хэлмэгдүүлсээр энэ улсыг цөлмөх байсан.

Sonin.mn мэтийн сайт, сонингууд Ганболд төлбөртэй мэдээ өгье гэвэл оронд нь надаас тэр мөнгийг нь аваарай. Гэр бүлээс гадуур хүүхэд хийж явдаг, бөгс бөөрний бузартай ёс зүйгүй хүнийг гаргаснаараа танай байгууллага давхар арчаагүй худалдагдсан харагдаад байна.

Ядарсан хүмүүсийн тархийг угааж, ядуу сэтгэлээ цатгах гэсэн өчүүхэн арга юм даа хөөрхий.” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!