Хүү минь орой унтахгүй, өглөө босохгүй намайг үнэн тамладаг байсан. Харин энэ аргыг хэрэгжүүлээд, тэр 9 цаг гэхэд л нам унтдаг болсон шүү!

Бага насны хүүхэдтэй ээж болон аавуудад тулгардаг бас нэгэн том асуудал бол хүүхдээ эртхэн унтуулж, өглөө асуудалгүй босгох байдаг. Гэвч энэ бүхэн хүссэнээр болдоггүй. Хүүхдээ унт гэж оронд нь оруулсан ч босч гүйгээд, өөрөө ч амрахгүй, таныг ч амраахгүй тамлаж байна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ хүүхдийг орой бүр эрт, тогтсон цагт унтуулах аргуудыг танилцуулж байна. Эдгээрийн ядаж нэг нь танд тусална гэдэгт итгэлтэй байна шүү. Амжилт!

Наснаас нь хамаарч, өдөрт хэр их унтуулах ёстойг мэдэж ав

Бид зүгээр л өөрсдийн дураар, хүчээр хүүхдээ унтуулах гээд байдаг шүү. Тэгвэл энэ нь буруу бөгөөд хүүхдийг насных нь ангилалаас хамаарч, тодорхой цагт унтуулж байх ёстой гэнэ.

  • 1-4 долоо хоногтой хүүхэд – Өдөрт 16-17 цаг унтана.
  • 4 сараас 1 настай хүүхэд – Өдөрт 14-15 цаг унтана.
  • 1-3 настай хүүхэд – Өдөрт 12-14 цаг унтана.
  • 3-6 настай хүүхэд – Өдөрт 11-12 цаг унтана.
  • 7-12 настай хүүхэд – Өдөрт 9-10 цаг унтана.
  • 13-18 настай хүүхэд – Өдөрт 8-10 цаг унтана.

Та эдгээр цагийн хуваарийн дагуу хүүхдээ унтуулж, амрааж байгаарай.

Өдөр бүр хүүхдээ тогтсон цагт оронд нь оруул

Та хүүхдээ өдөр бүр нэг цагт оронд оруулж хэвшээрэй. Харин тогтсон цаг болохоос 30 минутын өмнө зурагтаа унтрааж, намуухан ая зөөлөн тавьж, гэрлээ бүдгэрүүлж, орыг нь засаарай. Мөн хүүхэдтэйгээ ч аядуу зөөлөн ярих хэрэгтэй. Хүүхдээ унтуулах дараалал:

  • Унтлагын хувцсыг нь өмсүүл
  • Шүдийг нь угаа
  • Оронд нь хэвтүүлээд, үлгэр ярьж өг
  • Духан дээр нь зөөлөн үнсээд, сайхан амраарай гэж хэл

Энэ бүгд хүүхдэд унтах цаг болсныг ойлгуулж, аажмаар нойрыг нь хүргэх болно.

Цахилгаан хэрэгслээ бүгдийг унтраа

Хүүхдээ унтуулахаас цагийн өмнө бүх цахилгаан хэрэгслээ унтрааж бэлтгээрэй. Энэ нь хүүхдийг тухтай сайхан амарч, өглөөг эрч хүчтэй угтахад туслах юм. Зарим аав ээжүүд маань хүүхдээ унтуулах гэж байна гээд утсаараа эсвэл компьютерээр хүүхэлдэйн кино үзүүлдэг. Энэ бол таны хийж буй хамгийн буруу үйлдэл гэдгийг санаарай. Учир нь ийм зуршилтай болсон хүүхдийн хараа, сонсгол болон тархинд өөрчлөлт орж, эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал үүсч эхэлнэ. Тиймээс хүүхдээ байгалийн аргаар унтуулахыг хичээ. Бүр болохгүй бол үлгэр ярьж өг.

Унтахаас нь өмнө мах болон кафейны агууламжтай зүйл бүү өг

Хүүхдийг унтахаас 3 цагийн өмнөөс эхлэн махан хоол болон кафейны агууламжтай хүнсний зүйлсийг хорих хэрэгтэй. Энэ нь таны хүүхдийг тухтай сайхан амрахад хамгийн том саад учруулах юм. Тиймээс хүүхдээ зүгээр л унт гэж загнихын оронд өөрөө эхлээд унтах нөхцлийг нь бүрдүүлж өгөөрэй.

Гэрээ сэрүүхэн байлга

Хүүхэд унтахад хамгийн таатай нөхцөл бол бүүдгэр гэрэл, сэрүүхэн орчин юм. Сэрүүхэн орчинд хүүхэд амархан болоод тухтай амарч чаддаг. Тиймээс өрөөгөө бага зэрэг сэрүүхэн болгоход гэмгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!