Нүүрээ ууранд зөв утах арга болон утахын ашиг тус

Эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл залуу, гэрэлтсэн, цэвэрхэн арьстай байх биш гэж үү? Үүнийг бодит болгох таны бодож байгаагаас амархан. Заавал их хэмжээний мөнгө үрж, элдэв салон хэсэх шаардлагагүй. Та ердөө л өөртөө цаг гаргаж, тууштай байж арьсаа арчлахад хангалттай юм. Одоо харин яаж гэдгийг танд зааж өгье.

Нүүрээ ууранд утахын давуу талууд

  1. Арьсыг цэвэрлэнэ

Уураар нүүрээ утах нь арьсны нүх сүвийг нээж, арьсны бохирдол, үхэжсэн эсийн хуримтлалыг арилгах, арьсыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй. Таны нүх сүв нээгдсэн үед энэ нь хар батга, цагаан батгыг сулруулж, тэдгээрийг арилгахад хялбар болгодог. Уураар утах нь арьсыг цочроох, халдвар авахаас сэргийлдэг.

Мөн энэ нь нүх сүвийг цэвэрлэхээс гадна хуримтлагдсан өөх тосыг гадагшлуулахад тусалдаг. Нүүрээ уураар утах нь наалдсан өөхийг сулруулж, арьсны чанарыг сайжруулна.

2. Таны арьсанд коллаген, эластины нийлэгжилтийг сайжруулна.

Нүүрээ ууранд утах нь арьсны цусны урсгалыг нэмэгдүүлж коллаген, эластин үйлдвэрлэхэд тусалдаг. Энэ нь таны арьсыг чангалж, залуу харагдуулна.

3. Хамрын түгжрэлийг арилгана

Уураар утах нь салст бүрхэвчийг чийгтэй байлгадаг бөгөөд энэ нь синусын түгжрэлийн шинж тэмдгийг бууруулахад тусалдаг. Та уураар амьсгалж, халуун шүршүүрт орж эсвэл чийгшүүлэгч ашиглаж болно.

4. Тайвшрах мэдрэмжийг төрүүлнэ.

Энэ нь арьсны чанарыг сайжруулахаас гадна мэдрэхүйг тайвшруулахад тусалдаг. Та халуун усанд эфирийн тос эсвэл байгалийн ургамал нэмснээр бие болон сэтгэлээ амрааж тайвшруулж болно.

Хэрхэн нүүрээ утах вэ?

  • Том сэвсгэр алчуур бэлдэж тавь.
  • Үсээ боож, нүүр хүзүүгээ зөөлөн гуужуулагчаар цэвэрлэ.
  • Угаалтуур эсвэл аяганы хэмжээнээс хамааран данх эсвэл саванд 4-6 аяга ус хийж буцалгана.
  • Ус буцалж эхэлмэгц байгалийн гаралтай хэд хэдэн ургамал нэмнэ.
  • Галыг багасгаж, данх эсвэл савыг таглаад 2-3 минут буцалгана. Дараа нь усыг угаалтуур эсвэл саванд болгоомжтой хийнэ. Усанд лаванда, эвкалипт, герани, жүрж зэрэг эфирийн тосыг нэмнэ.
  • Одоо алчуураа толгой дээгүүрээ бүтээж, буцалж буй уснаас 3-4 см-ийн дээр нүүрээ байрлуулж, 10 минут байлгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!