Олон сая лайк авсан алдартнуудын зургууд: Эдгээр зургууд сэтгэл хөдөлгөм утга учиртай

Алдартнууд өөрсдийн амьдралаа олон нийтийн сүлжээ, тэр дундаа инстаграмаар хуваалцаж, шүтэн бишрэгчидтэйгээ харилцаа холбоотой байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ алдартнуудын хамгийн их лайк цуглуулсан зургуудыг сонирхуулж байна. Харахад зүгээр нэг зураг мэт боловч ард өгүүлэх түүх нь аргагүй л энэ хэмжээнд хүмүүсээр хайрлагдаж, олон лайк дарагдах шалтгааныг ил болгоно.

Крисси Тэйген жирэмсний хүндрэлийн улмаас хүүхдээ алдсанаас хойш бараг 2 жилийн дараа дахин жирэмсэн болсоноо зарласан зураг

Бен Аффлек, Женнифер Лопез нар үерхэж байгаад салснаас хойш 20 жилийн дараа эргэн болзож, хуримаа хийсэн. Тэдний хамт авахуулсан зураг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй.

Эшли Грэм хүүхдээ хөхөөр хооллох нь хэчнээн чухал болох, олон нийтийн газар явахдаа хүүхдээ хөхүүлэх нь этгээд гаж үзэгдэл биш болох талаар өөрөөрөө жишээ үзүүлэн харуулсан нь.

Блэйк Лайвлигийн цацсан хувийн зургууд хүн бүрийн хайрыг татсан.

Бритни Спирс, Сэм Асгари нар анх танилцаад 5 жил гаруйн дараа хуримаа хийв. Дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид энэ өдрийг удаан хүлээсэн.

2019 онд Рианна ээж болохыг мөрөөддөг гэдгээ хэлж байсан бөгөөд түүний мөрөөдлөө бодит болгосон зураг жинхэнэ шуугиан тарьсан.

Меган Фокс найз залуугаасаа сүйн бөгж авсан болохоо ийн зарласан байдаг.

42 настай Ребел Вилсон тээгч эхийн тусламжтайгаар анхны хүүхдээ өлгийдөж авсан. Жүжигчин бүсгүйн хэлснээр энэ нь урт бөгөөд хэцүү зам байсан ч одоо ээж болсондоо баяртай байна.

Жон Траволта хүүгийн хамт Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Жейми Ли Кертис тэвэрсэн нохойг өргөж авчээ. Гөлөгтэй тайзан дээр гарсан нь амьтны эрхийг хамгаалахын төлөө идэвхтэй тэмцэж байсан Бетти Уайтыг хүндэтгэсэн явдал байв.

2000-аад оны рок од Аврил Лавин өөрийн найз залуу Мод Сунаас гэрлэх санал авчээ. 

Канадын дуучин Майкл Бубле, жүжигчин Луисана Лопилато нар дахин эцэг эх болжээ. Хосууд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан. 

Жүжигчин Жой Кингийн найз залуу Стивен Пиет 3 жил үерхсэнийхээ дараа түүнд гэрлэх санал тавьжээ. Мэдээжийн хэрэг, тэр тийм гэж хэлсэн!

Мессигийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!