Баярын ширээг чимэглэж амь оруулах амттай махан ороомог хийж сурцгаая

Шинэ жилийн баярын ширээндээ та ямар хоол тавьдаг вэ? Ихэнх хүмүүс бууз, шарсан тахиа, пицца, загас төрөл бүрийн салат гэх зэргээр ширээгээ чимдэг. Тэгвэл энэ шинэ жилийн баяраар ширээгээ өөр төрлийн хоолоор чимээрэй. Энэ бол өөр нэг төрлийн махан ороомог юм.

Орц:

  • Пита гурил – 100 гр
  • Өндөг
  • Сүүн крем – 60 гр
  • Татсан мах – 500 гр
  • Нунтаг корендар – тал амны халбага
  • Тахианы цул мах – 300 гр
  • Хатаасан сармис – тал амны халбага
  • Хушга – 50 гр
  • Хатаасан сонгино – тал амны халбага
  • Яншуй – 30 гр

Хийх арга:

Тахианы махыг жижиг болгож татна. Хушгаа нунтаг болгож нухаж, яншуйг бас жижиглэж татаарай. Тахианы махыг хушга, яншуйтай хольж, татсан махан дээр хийнэ. Өндөгний цагааныг шараас салгаж, хатаасан сармис болон сонгино дээр хийж хутгаарай. Үүнийгээ татсан махан дээрээ нэмнэ. Корендар болон давсаа махан дээрээ хийж базаж амтлана.

Пита гурилаа 40*40 см хэмжээтэй болгож бэлтгээд дээр нь сүүн кремээ нимгэн түрхэж өгнө. Амталсан махаа гурилан дээрээ жигт тарааж дэвсэж, орооно.

Махан ороомогоо калькин цаас дэвссэн шарах шүүгээний тавцан дээр тавьж, үлдсэн өндөгний шараа дээр нь түрхэнэ. 200 хэмд 50 минут жигнэж шарж болгоорой. Ингээд л таны баярын ширээний зоог бэлэн болох юм. Махан ороомогоо хүн бүр авч идэж болохуйц хэмжээтэй зүсч таваглана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!