Этик продакшны захирал, жүжигчин А.Энхжин: За бас юун согтуу хүүхэн унтаж хэвтсэн болоод явчихваа

Этик продакшны талаар болон тус газрын захирал, жүжигчин А.Энхжингийн талаар нэгэн иргэн фэйсбүүк пост оруулсан нь олны дунд багагүй маргаан үүсгээд байгаа билээ. Тэгвэл тус продакшны захирал А.Энхжин өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдэлийг хийжээ. Тэрээр

“Эхлээд үнэн худал гэдгийг нь мэдчихээд дайраачээ.

Анх бичсэн хүнд зориулав. 🤦‍♂️🤦‍♂️🤦‍♂️

Миний дүү манай кинонд явсан юмуу үнэндээ би чамайг хараачгүй юм байна хуурамч facebook-тэй дүү минь хэлмээр байвал өөрийнхөө facebook-р хэлэлдээ яасан их гүтгэлэг вэ? Хоёулаа хамт цэргийн ангийн тогооч нартай очиж уулзах уу. Юун тогоочтой хэрэлдсэн бэ? Амьдрал баян шүү гэдэс дотор ч гэсэн хоол шүү. Идэж л өслөө Мал гаргачихаад чинийхаар бол гэдэс дотрийг нь хаях уу тэ. Гэдсээр нь хоол хийж идсэнийг нь нэг хүнээс сонсождээ эвий эвий. 10 хан хоног ажилсан гэсэн үү…

Цалин мөнгө аваагүй гэсэн үү Миний дүү ажилласан хүмүүсээс доод тал нь хэдэн төгрөг авсан гээд асуучихгүй дээ манайд хамааралтай туслахууд цалин авсан байгаа шүү. Олон баг байгаа зураач, зураглаач,гэрэлтүүлэгч, нүүр будаг, эдний захирлууд нь бүгд манайхаас тохирсон хөлсөө өвдөг туслахууддаач гэсэн өгсөн байх ёстой. Дарамталдаг гэсэн үү

Эхлээд дарамтлуулсан хүмүүстэйгээ уулзчихгүй дээ. Ажил хийж байгаа чадахгүй бол шаардлага тавина тэрийгаа дарамт гэж ойлгоод байх шиг байх юм иймхэн юм даахгүй бол цаашдаа яаж ажил хийнэ дээ дүү минь. Одоо ингэж хүн гүтгэж байгаа бол ирээдүйд бууны нохой болох нь дээ. За бас юун согтуу хүүхэн унтаж хэвтсэн болоод явчихваа ёстой тэрийг ойлгохгүй юм байнаа

Яагаад ийм хөгийн юмбэ яагаад ийм худал амьдардаг юмбэ Гэхдээ ах нь чамайг олноо олоод шийддэг газраар нь шийдүүлнээ гүтгэлгийнхээ хариуг хуулиар хариуцлагаа хүлээнээ дүү минь. За тэгээд Мардай кинонд ажилсан 400-500 залуус энийг уншиж байвал кинонд ажилсан сэтгэгдлээ бичээрэй. Эцэст нь хэлэхэд зарим хүмүүс хүний мууд их дуртай болжээ. Тэр занд чинь амжилт хүсье. Аль эсвэл жагсаалд 7 хоног очсон гээд харлуулж байна уу.. Арай ч тэр том дарга нар надшиг юмыг тоохгүй баймаардаа.” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!