Хөтлөгч Б.Цэцэгсайханы шинэ жилийн гоёо

Анх UBS телевизээс ажлын гараагаа эхэлж байсан хөтлөгч Б.Цэцэгсайхан сүүлийн үед хувийн бизнесээ хийж телевизийн ажлаа хойш тавиад байгаа. Охид бүсгүйчүүдийн хамгийн их сэтгэлийг булаадаг гоёлын даашинзны бизнест хүч үзэж байсан бүсгүй өдгөө цэцэгний бизнес эрхэлж байгаа билээ.

Тэрбээр энэ удаагийн шинэ жилээр халуухан мөртлөө дэгжин хэв маягийг бүрдүүлжээ. Мөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах зүйлсийг бичжээ. Тэрбээр: “Өчигдөр зөндөө олон хүнээс маш их урмын үг сонссон гайхалтай үдэш байлаа.

Дахин өөртөө итгэх боломж, сэтгэл зүйн тансаглалыг бэлэглэн нүүр болон биеийг минь шинээр урлаж өгч байгаа мундаг хамт олонд онцгойлон талархал илэрхийлмээр байна.

Дотор жаргалтай бол гадагш жаргалтай. Аз жаргалтай эмэгтэй хүн л бусдад баяр түгээж чаддаг. Тийм учраас өөрийгөө хайрлахаас бүх зүйл эхлэлтэй.

New me New life” гэжээ.

Үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!