Шинэ оноос өмнө дараах дэглэмийг баримталж, хүссэн жиндээ хүрээрэй!

Олны танил, алдартай, үзэсгэлэнтэй оддыг тойрсон хов живүүд тасардаггүй шүү дээ. Тэдний яагаад ийм үзэсгэлэнтэй, овор багатай харагддаг нь дан ганц хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн, чамин хээнцэр хувцаслалтай нь холбоогүй. Хэрэв та дараах мэдээлэлтэй танилцвал, энэ тухай бага ч болов мэдээлэлтэй болох болов уу.

Шоколатны дэглэм : Женнифер Лопез (Jennifer Lopez)

За тэгэхээр хэдүүлээ хамгийн амттай бөгөөд, үр дүнтэй дэглэмтэй танилцацгаая. Тус дэглэмийг бидний сайн мэдэх үзэсгэлэнтэй дуучин, жүжигчин Женнифер Лопез амьдралдаа хэрэгжүүлдэг. Магадгүй та шоколат идээд яаж жингээ барьж, залуу харагдах юм бэ хэмээн бодож магадгүй. Гэвч өдөрт идэх олон төрлийн амттан, чихэр жимсний оронд маш бага цэвэр амтлаг шоколатыг идэж, сахаргүй кофе ууснаар та эрч хүчээ нөхөөд зогсохгүй, илүүдэл жинтэйгээ тэмцэж чадна.

Хүүхдийн хоолны дэглэм : Женнифер Энистон болон Мадонна (Jennifer Aniston, Madonna)

Хүүхдийн хоол идээд, яаж турж, гоо үзэсгэлэнтэй болох вэ хэмээн та эргэлзэж магадгүй. Энгийнээр тайлбарлавал, та маш бага хэмжээгээр олон удаагийн давтамжтай, шим тэжээл уургаар баялаг хоол хүнсийг хэрэглэнэ гэсэн үг юм. Үүнд олон төрлийн жимс ногоо,мах, өндөг зэргүүд багтана. Тус дэглэмийг баримтлахаар шийдсэн бол та амттанг нэг хэсэгтээ л мартах болно.

Вискины дэглэм : Лэди Гага (Lady Gaga)

Хамгийн галзуу хэрнээ, хачирхалтай дэглэмүүдийн нэгийг бидний сайн мэдэх дуучин Лэди Гага баримталдаг байх нь ээ. Мэдээж энэ нь үргэлж хатуухан виски ууна гэсэн үг биш. Тэрээр олон цагаар ажиллаж байхдаа багахан виски уудаг бөгөөд харин түүнийхээ дараа дасгал хийхээ хэзээ ч мартдаггүй байна.

Ногоон цайны дэглэм : Кэти Холмес (Katie Holmes)

Магадгүй хамгийн эрүүл хэрнээ, амьдралд ойр дэглэмүүдийн нэг бол ногоон цайны дэглэм юм. Иймд та ч гэсэн өдөр тутамдаа яагаад энэхүү дэглэмийг хэрэгжүүлээд үзэж болохгүй гэж? Тус дэглэмд нэг л гол зарчим бий. Энэ нь та тус цайг өдөрт 5-аас доошгүй удаа уух бөгөөд, үүнийхээ хажуугаар аль болох ногоо жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Ингэсэн үед та хүссэн хүсээгүй жингээ барьж, галбиржих юм.

Детокс дэглэм : Бейонсе, Наоми Кемпбелл

Тус дэглэм нь асар богино хугацаанд, их хэмжээний жин хаядаг болохоор эрүүл мэндийн хувьд тийм ч таатай бус. 10 хоногийн турш та зөвхөн нимбэг, сам хорхой, халуун ногооны шүүсийг тус тус уух болно. Эдгээр нь бодисийн солилцоог түргэсгэж, биеэс хорт бодисыг эрчимтэй зайлуулах тустай. Гэвч энэ дэглэмийн дараа бие маш ихээр сульдсан байдаг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!