2022 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тодорчээ

30 гаруй жилийн турш TC Candler платформ жил бүр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн жагсаалтыг гаргаж байгаа билээ. Ингэхдээ хүмүүсийн саналыг хурааж, эцсийн мөчид ялагчыг тодруулдаг. Энэ жилийн шалгаруулалтад 40 гаруй орны 260 мянга гаруй охид оролцсон бөгөөд тэднээс хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүйг онцолж сонгожээ. Харин бид та бүхэндээ 2022 оны хамгийн үзэсгэлэнтэй 15 бүсгүйг танилцуулж байна. Мөн таны хувьд хамгийн сайхан царай төрх, дур булаам бүсгүй хэн болохыг сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

15-р байр: Розенна Пак, Өмнөд Солонгосын дуучин

14-р байр: Кимияа Хоссейни, Ираны жүжигчин

13-р байр: Ким Жисү, Өмнөд Солонгосын дуучин

12-р байр: Гал Гадот, Израйль гаралтай Америкийн жүжигчин

11-р байр: Лиодра Гинтинг, Индонезийн жүжигчин, дуучин

10-р байр:  Чүэ Жуви, Тайвань гаралтай Өмнөд Солонгосын дуучин

9-р байр: Им Жин А, Өмнөд Солонгосын дуучин

8-р байр: Май Омар, Египетийн жүжигчин, загвар өмсөгч

7-р байр: Израилийн загвар өмсөгч, жүжигчин Яел Шелбиа

6-р байр: Ивана Алави, Филиппин-Мароккогийн загвар өмсөгч, жүжигчин 

5-р байр: Ситала, Тайландын реппер

4-р байр: Даша Таран, Оросын блогчин

3-р байр: Лалиса Манобан, Тайланд гаралтай Өмнөд Солонгосын дуучин, реппер

2-р байр: Нэнси, Өмнөд Солонгосын дуучин, хөтлөгч, жүжигчин

1-р байр: Жасмин Тоокс, Америкийн загвар өмсөгч

Жасмин Тукес 1991 оны хоёрдугаар сарын 1-нд Калифорни мужийн Хантингтон Бич хотод төрсөн. Тэрээр 2012 оноос загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 онд алдарт Викториас Секретийн сахиусан тэнгэр болсон юм. Түүний өв тэгш бие галбир, үзэсгэлэн төгс царай төрх нь Жасминийг 2022 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй болгов.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!