Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Өөрийнх нь ээж нь, эхнэр нь, охин нь машинд төрчихсөн бол хохь нь ээ…
Нэгдүгээр эмнэлэгт орж чадалгүй машиндаа амаржсан эхийн мэдээлэл цахим орчинд тархаж олны дунд багагүй маргаан үүсгээд буй. Тэгвэл энэ талаар Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг ийн бичжээ.
Тэрээр: “Нүдэн дээр л машинд төрчихлөө шүү дээ. Хөөрхий аав нь бичлэг хийгээгүй бол төрөөгүй, тийм юм байхгүй, худал мэдээлэл гээд няцаах нь л дээ. Өөрийнх нь ээж нь, эхнэр нь, охин нь машинд төрчихсөн бол хохь нь ээ, төрөх цагаа мэдэх ёстой байсан юм, аав нь бэлэн байх ёстой гэж хэлж чадах юм болов уу даа. Асуудал надад л ирээгүй бол гэсэн хандлагатай муухай монголчууд болждээ!!!
Даапаалаад л, үл тоогоод хөгийн юм аа зарим хүмүүс.
Бичлэг хийтэл нь л битгий зовоо л доо, хэн ч шинэ хүнээ хэл ам, хэрүүл тэмцэлтэй угтая гэж бодохгүй шүү дээ!!!” гэсэн байна.