Унтаж байхдаа шүлсээ гоожуулах нь ийм учиртай!

Бид заримдаа маш бөх унтаж байхдаа, өөрийн мэдэлгүй шүлсээ гоожуулах нь бий. Гэвч энэ нь зүгээр ч нэг тохиолдол биш, ямар нэг өвчний шинж тэмдэг байж болзошгүй гэнэ. Тэгвэл үүнийг хэрхэн болиулах болон учир шалтгааныг хамтдаа мэдэж авцгаая!

Шүлс яагаад гоождог вэ?

Унтаж амарч байх үед, нүүрний булчин болон залгиурын рефлекс ч мөн адил дагаад амардаг. Иймд ам тодорхой хэмжээгээр нээгдэхэд, шүлс аажим урсдаг. Ингэж гоожсон шүлс дэрийг норгоход бидэнд тавгүй санагдаж, удалгүй сэрдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр хэт их сульдаж ядрах болон мэдрэлийн эмгэг, хамар битүүрэх зэргээс үүдэж, шүлс ихээр ялгарах нь бий.

Шүлс гоожихийг хэрхэн болиулах вэ?

1. Хамрын хөндийг цэвэрхэн байлгах

Ихэнх тохиолдолд хамрын хөндий битүү үед бид амаараа амьсгалах

шаардлага гардаг. Энэ үед амаар шүлс урсан гарах боломжийг өгнө. Мөн дэрлэж байгаа дэр хэт нам үед хамар битүүрч болно. Иймд та дараах зөвлөмжийг баримтлаад үзээрэй!

  • Унтаж амрахын өмнө, халуун бүлээн шүршүүрт орох
  • Төрөл бүрийн анхилуун үнэртэй эфирийн тос ашиглах
  • Хамрын хөндийг цэвэрлэх, чөлөөтэй байлгах дусалга хэрэглэх

2. Унтаж байгаа байрлалаа нэг өөрчлөөд үзээрэй!

Доошоо харж унтах үед амнаас шүлс гарах нь их. Иймд та аль болох дээшээ мөн хоёр хажуу тал руугаа ээлжлээд унтаарай.

3. Та арай хурхирдаг юм биш биз?

Хамар битүү, амьсгалахад бэрхшээл үүсэх үед та өөрийн мэдэлгүй хурхирч эхэлдэг. Энэ нь мэдээж таны эргэн тойрны хүмүүст таатай санагдахгүй шүү дээ. Хэрэв хичнээн цэвэрлэсэн ч таны хамар онгойхгүй, битүүрсээр байвал та мэргэжлийн эмчид даруй хандаарай!

4. Их хэмжээгээр жин нэмэх

Хурхирах, шүлс гарах, хамар битүүрэх шинжүүд нь илүүдэл жинтэй хүмүүст түгээмэл тохиолддог.

5. Эмчийн тусламжийг авах

Та мэргэжлийн эмчид хандаж, зориулалтын амны хаалт, төхөөрөмжийг хэрэглэснээр тухайн зовиураас түргэн ангижирч чадна.

6. Зөв эмийг сонгон хэрэглэх

Зарим тохиолдолд шүлс ялгаралт ихэссэнээр ийнхүү зовиур илэрч болно. Тиймээс та шүлс ялгаралтыг бууруулах эмийг эмчийн заавраар хэрэглээрэй!

7. Дэрээ өндөрлөөд үзээрэй!

Дэр хэт нам үед амьсгалахад бэрхшээл үүсч, улмаар хурхирах, шүлс гоожих нь бий. Иймд дэрийг тохиромжтой хэмжээгээр өндөрлөхөд гэмгүй. Гэвч хэт өндөрлөсөн үед хүзүү өвдөх тул, дэрийг аль болох тухтай байхаар сонгоорой.

8. Эмчийн тусламж хэзээд илүүдэхгүй

Doctor examining her patient

Зарим тохиолдолд эмч нар шүлсний булчирхайнд мэс ажилбар хийхийг зөвлөдөг. Мэдээж үүнийг зөвлөхийн өмнө, байж болох бүхий л арга, эмчилгээг санал болгоно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!