Худалдаж авахаасаа өмнө сайтар бодох ёстой гоёл чимэглэл болон хувцаснууд

Ихэнх эмэгтэйчүүд тухайн үеийн трендийг даган сэтгэл хөдлөлөөр элдэв төрлийн худалдан авалт хийх нь элбэг. Гэвч энэ бүхэн удалгүй хуучирч, шүүгээний арын хэсэгт овоордог шүү дээ. Тиймээс бүх охид, бүсгүйчүүддээ зориулан мөнгө үрэхээсээ өмнө анхаарах ёстой 10 төрлийн дагалдах хэрэгсэл болоод ямар ч цаг үед өнгө төрхөө алддаггүй зарим загваруудыг танилцуулж байна.

  1. Өдөр тутмын цүнх

Сүүлийн жилүүдэд тод өнгийн шийдэл бүхий цүнхнүүд газар аваад байгаа ч хэдхэн үүрээд л хэрэглээнээс гарах тохиолдол бий. Тиймээс цүнх сонгохдоо  хэт жижиг ч биш, том ч биш хамгийн гол нь чамин хэрнээ энгийн загварыг сонгох хэрэгтэй.

  1. Нарны шил

Шинэ нарны шил сонгох үед хамгийн содон этгээд загварууд нүдэнд тусч болох ч өдөр тутамдаа зүүнэ гэдэг юу л бол. Тиймээс аль ч үед хэрэглэж болох сонгодог хувилбарыг бий болгосноор насан туршдаа ч гангарах боломжтой.

  1. Бүс

Ихэнх эмэгтэйчүүд сул даашинз эсвэл цамц өмсөхдөө галбираа тодотгох үүднээс бүс ашигладаг. Гэхдээ энэ үед өргөн гялалзсан загвараас илүү нарийн, энгийн төрөл нь ямар ч хувцсан дээр гайхалтай зохицдогийг анхаарах хэрэгтэй.

  1. Цагираган ээмэг

Цагираган ээмэгний хувьд том, нарийн байх тусмаа загварлаг гэсэн ойлголт байдаг ч өдөр тутмын гангараандаа илүү жижиг бөгөөд зүүхэд эвтэйхэн байдлыг нь анхаарч үзээрэй. Ингэснээр тухтай дээрээс нь чамин байдлыг мэдрэх болно.

  1. Хос зүүлт

Ээмэг, зүүлт, бугуйвчны хослолыг сонгохдоо хэт том загварыг авбал илүү овортой харагдах эрсдэлтэй тул аль болох том жижиг хийцтэйг хослуулан зүгээрэй. Хэрэв үгүй бол хэрэгцээгүй том чулуунуудаар дүүрэх нь байна шүү.

  1. Түрийтэй гутал

Нэгэн цагт урт түрийтэй гутал моодонд орсон ч удалгүй чиг хандлагаас хасагдах төлөвтэй байгаа учир оронд нь богино түрийтэй гутал сонговол бүх цаг үед тренд хэвээр байх нь гарцаагүй.

  1. Өдөр тутмын ороолт

Зарим бүсгүйчүүд хэт тод, амьтны хээ бүхий ороолт зүүх тохиолдол цөөнгүй байдаг. Гэхдээ эдгээр нь онцгой тэмдэглэлт мөчүүдэд л тохирохоос бус энгийн өдөр тутмын хэв маягтай нийцэх нь ховор. Иймд арай завсрын өнгийн царай төрх, тодруулж өгөх загварыг бүрдүүлээрэй.

  1. Алт мөнгөн гоёл чимэглэл

Үнэт эдлэлийн тухайд өөрт тохирсон өнгөө сонгох нь тун чухал. Үүний тулд шуу болон бугуйн хэсгээ ажиглаад, хэрэв судас тань цэнхэр бол хүйтэн өнгийн арьстай хэмээн ойлгож, мөнгөн эдлэлийг түлхүү сонгоорой. Харин судас ногоон өнгөтэй харагдаж байвал дулаан арьстай буюу алтлаг эдлэлүүдэд анхаарлаа хандуулах нь зүйтэй.

  1. Том хэмжээтэй гоёл чимэглэлүүд

Өнөө үед максимализм буюу том гоёлууд тренд болж байгаа ч богино хуруутай бол үүнээс татгалзах нь дээр. Учир нь энэ төрлийн бөгж, бугуйвч зэрэг нь хурууг байгаагаас нь илүү богино бандгар харагдуулах сул талтай. Тиймээс эсрэгээрээ буюу илүү нарийн хийцтэйг сонгохыг зөвлөе.

  1. Ижил бүтэцтэй хувцас болон дагалдах хэрэгслүүд

Дэгжин харагдах гол үндэс нь гутал, цүнх байдаг ч нэгэн зэрэг овор хэмжээ ихтэй загварыг өмсөх нь харин ч болхи бүдүүлэг байдлыг бий болгодог. Иймд аль загвар дээр юу хослуулах тал дээр илүү няхуур байх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!