Би алганыхаа зураасаар хувь тавилангаа мэдэж болдог гэдэгт огт итгэдэггүй байсан. Харин үүнийг уншаад эргэлзээ тайлагдах шиг болсон!
Ихэнхи хүмүүс хэзээ гэрлэх тухайгаа мэдэхийг хүсч байдаг билээ. Тэгвэл үүнийг алганы хээ судлаачид гарын алган дахь хээгээр тодорхойлж, мэдэх боломжтой гэж үзсэн байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, алганы хээгээрээ гэр бүл болон амьдралаа ирээдүйд ямар байхыг мэдэж авцгаая.
1. Хэрхэн тодорхойлох вэ?
Та баруун эсвэл солгой юу гэдгээсээ хамаараад өөрийн зөв гараасаа тухайн зураасаа сонгоорой. Алганы хонхорхой, чигчий хуруу хоёрын хооронд орших жижиг зураас бол гэрлэлтийн зураас юм. Илүү урт байж болох хэдий ч, энэ нь тийм ч чухал биш бөгөөд, та энэ амьдралдаа ямар хань ижилтэй болох талаар багахан ч атугай мэдэх болно.
Алганы хээ судлаачид энэ зураасыг зөвхөн гэрлэлт ч биш, эсрэг хүйстэнтэйгээ харилцах дотно харилцаа, мөн чигчий хурууны зураасны тоогоор хэдэн хамтрагчтай байхыг мэдэж болно хэмээн нотолсон байна. Үүний ач холбогдол нь хайр сэтгэлийн холбоо, хэнтэй учрах болон хоорондын харилцаа үргэлжлэх хугацаа, үр дагавар зэргийг мэдэх боломжтой ажээ.
2. Гэрлэлтийн зураасыг тодорхойлох нь
- Гэрлэлтийн зураас урт байвал, урт удаан хугацааны харилцааг илэрхийлдэг. Харин богино бол мэдээж удаан үргэлжлэхгүй ч, аз жаргалгүй байна гэсэн үг бас биш юм.
- Зураас өргөн бас тод байвал, аз жаргалтай, хүсэл тэмүүлэлтэй харилцааг илэрхийлэх нь бий.
- Зураас үл мэдэг, нарийн байвал энэ харилцаа нь чин сэтгэлийн бус, эсвэл хэтэрхий нэг талыг баримталсан байж болох юм.
3. Онцгой шинжүүд
- Гэрлэлтийн зураас зүрхний шугамыг дайрч өнгөрсөн бол таагүй дохио, бөгөөд бэлэвсрэлийг зөгнөнө.
- Гэрлэлтийн зураас оюун ухааны шугам руу доошилсон бол, таагүй харилцаа болон бие махбодийн хүчирхийлэлд өртөж болзошгүй.
- Гэрлэлтийн зураасан дээр одтой тэмдэг байвал, аз жаргалтай, үнэнч, харилцан хүндэтгэлтэй байдлыг илэрхийлдэг.
- Гэрлэлтийн зураас тань салаалсан байвал, салалтыг зөгнөжээ.
- Гэрлэлтийн зураас тань давхардсан бол, нарийн төвөгтэй, зөрчил маргаантай харилцааг илтгэдэг.
- Гэрлэлтийн зураас тань тасалдсан байвал, харилцаа тань дууссан ч, дахин сэргээж болно гэсэн үг юм.
4. Хүүхэд
Тухайн зураасаар хэдэн хүүхэдтэй болохоо мэдэж болох ажээ. Гэрлэлтийн зурааснаас салбарлан үүссэн зураас нь таны хүүхдүүдийн тоог хэлж өгдөг байна.
5. Урвалт болон салалт
Гэрлэлтийн зураасны зэрэгцээ богино зураас байвал, урвалтыг зөгнөж буй хэрэг бөгөөд гэрлэлтийн өмнө болон дараа нь ч тохиолдож болох юм. Энэ зураас тань үл мэдэгдэм, бүдэг бол нөгөө гараа харьцуулж хараарай. Нөгөө гаранд тань мөн адил байвал урвалт зөгнөж байна гэсэн үг юм.
Хэрэв гэрлэлтийн зураас бага зэрэг доош хэвийсэн, ууссан байдалтай (хүүхдийн зураастай эндүүрэхгүйн тулд) байвал, гэрлэлт эсвэл үерхэлд тань таагүй харилцаа үүсэхийг илтгэж болох нь ээ.
Гэрлэлтийн зураас хөндлөн байвал, харилцаа тань удаан үргэлжлэхгүй, салалтыг илтгэж байна гэж ойлгож болох хэдий ч, хосуудаас өөрсдөөс нь их зүйл шалтгаалах болно гэдгийг бүү мартаарай.