Дуучин Хишигдалай болон АМ-С нар олноос нууцаар үерхэж эхэлсэн үү?

Дуучин Хишигдалай нэг хэсэг “Опозит” хамтлагийн реппер Гантулгатай үерхэн хайр дурлалдаа умбаж явсан нэгэн. Амьдралаа холбон гэр бүлээ зохиохоор төлөвлөж байсан хэдий ч хоёр тийш болсон тэд өдгөө тус тусын амьдралыг хөөх болсон бөгөөд реппер Гантулга хэдийнээ сүй тавиад буй.

Харин дуучин Хишигдалай өнөөг хүртэл уран бүтээлээрээ хань хийн явсаар л. Гэтэл түүнийг сүүлийн үед дуучин Амараа буюу АМ-С-тэй үерхэх болсон хэмээх яриа гарч эхэлжээ. Учир нь тэд өөрсдийн фэйсбүүк хуудаснаа зүрх шидэлцэн хайрын тухай постууд бичих болсон байх бөгөөд тэдний дагагчид үерхэж байж магадгүй хэмээн таамаглаж буй аж.

Одоогоор албан ёсоор зарласан зүйл байхгүй ч дуучин Хишигдалай нөхөртэй болохоор яарч буй нь илт. Нөхөртэй болмогцоо хамтдаа дуу гарган, клип хийлгэхээ зарлаад буй тэрээр экс залуугаа одоо л мартаж шинэ хайр дурлал эрэлхийлж буй бололтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!