Дуучин Адель турсан шалтгаан нь сайхан харагдах гэсэндээ биш, харин амьд үлдэх тэмцэл байжээ: Түүнд чухам юу тохиолдсон бэ?

Энэ цаг үеийн хамгийн алдартай олон дагагчтай дуучдын нэгд Адель орох нь зүй ёсны хэрэг юм. Цахим сүлжээний цаанаас түүний амьдрал асуудалгүй сайхан харагдаж болох ч бодит байдал хүмүүсийн төсөөллөөс хол байсныг саяхны нэгэн тоглолтынхоо үеэр хэллээ. Тэрээр хүнд өвчтэй нүүр тулж, эрүүл мэндийнхээ төлөө хэрхэн тэмцэж байснаа хуваалцсан ба түүний амьдралын өөр нэгэн өнцгийг энэхүү мэдээллээс хамтдаа харцгаая.

Тайзан дээрээс яриа хийв

Тэрээр Лас Вегаст хийсэн шоуныхаа үеэр өөрийн амьдралынхаа, архаг өвчнийхөө тухай ярьж олныг цочирдуулсан ба тайзны нөгөө талд очихын тулд хөдөлж ядан хазайж алхахыг хүмүүс харжээ. Тэр ийм байдалтайгаар олон цагийн үзүүлбэр үзүүлсэн нь маш их тэвчээрийн илэрхийлэл юм.

Тэрээр 15 настайгаасаа хойш уг өвчнөөр өвдсөн байжээ

Аделийн нурууны асуудал өсвөр наснаас нь эхэлсэн бөгөөд зүгээр л найтаах төдийд л нурууны диск нь гэмтчихдэг байсан ба цэх зогсоход хүртэл их асуудалтай тулгарсан тухайгаа хуваалцлаа. Мөн хамгийн сүүлийн хагалгааныхаа үеэр 9 настай хүү Анжелотойгоо байсан нь түүнд гэмших сэтгэгдэл төрүүлснийг хэлэв.

Биеийн жингээ хаях нь түүнийг илүү хүчирхэг болоход нөлөөлжээ

Олон хагалгааны дараа дуучин бүсгүй “Одоо би арай илүү хөдөлж чадахаар болсондоо маш их баяртай байна. Үүний ачаар хүүтэйгээ ч гүйж тоглож болохоор боллоо. Өмнө нь мэдэрч байсан аймшигт өвдөлтүүд эрс багассан нь үнэхээр гайхалтай. Бас би жингээ хаяж, өвчтэй өөрийгөө орхихоор шийдсэн нь маш их урам зориг өгч байна” гэж тайлбарлажээ.

Эцэст нь цаг хугацаа өнгөрөх тусам Аделийн өвдөлт арилж, тайзан дээрээ ид шидийн мэт үзүүлбэрүүдийг сонордуулна гэж нийт шүтэн бишрэгчдийнх нь зүгээс найдаж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!