Сая сая шүтэн бишрэгчидтэй Солонгос дуучдын тайзны ар дахь амьдрал

Солонгосын к поп одод авьяас чадвар гадаад төрхөөрөө дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган сонсогчдыг байлдан дагуулдгаараа алдартай бөгөөд солонгос улсын талаарх ойлголтод ихээхэн нөлөөлдөг. Гэхдээ тэд энэ алдар нэр хүртлээ ямар саад бэрхшээл хичээл зүтгэл гаргадгийг цөөхөн хүн мэддэг тул энэ талаарх сонирхолтой баримтыг дараах мэдээллээр онцолж байна.

  1. Өдөрт ойролцоогоор 20 цаг бэлтгэл хийдэг

К поп дуучин болохын тулд хатуу шалгаруулалттай нүүр тулах ёстой ба зарим бэлтгэл үүрийн 4 цагаас эхлэн шөнө дунд хүртэл үргэлжилдэг. Хоолойн бэлтгэл, бүжгийн бэлтгэл, царайны хувиралаа удирдах сургалт, асуултад зөв хариулах, өөрийгөө зөв илэрхийлж сурах, жингээ барих, царайгаа хөөрхөн болгох, арьсаа арчлах, эрүүл байх гэхчлэн тэдэнд сурах зүйлс асар их бөгөөд хоногийн 24 цаг хүрэлцдэггүй. Ингэж их хичээж, бусад бэлтгэгдэж буй хүүхдүүдтэй өрсөлдөж, сар бүрийн үнэлгээний дүнгээр хамгийн өндөр оноотой хүүхдүүд л дебутээ хийж, жинхэнэ дуучин болж чадна. Гэвч энэ бүхэн ердөө эхлэл бөгөөд хамтлаг нь амжилттай байх эсэхээс хамаарч өдөр бүр үргэлжлүүлэн бэлтгэлээ хийж, илүү их сэтгэл зүйн дарамтад дуулж бүжиглэх шаардлага гардаг.

  1. Суганы наалт ашигладаг

Концерт, телевизийн нэвтрүүлгээс харахад Солонгосын поп оддын арьс тэр дундаа суганы хэсэг нь харлаж хуурайшаагүй, хэчнээн их хөдөлгөөн хийсэн ч хөлсний ул мөр харагддаггүй шүү дээ. Тэгвэл “Mamamoo” хамтлагийн дуучин Суллагийн хэлснээр тэд ихэвчлэн суганы наалт хэрэглэдэг ба ил хувцас өмссөн үедээ зориулалтын шүршигч цацлага ашигладаг байна.

  1. Тэд хоол хүнс, тэр ч байтугай уух зүйлсдээ хүртэл хатуу хязгаар тогтоодог

Солонгосын олон одод чанга хоолны дэглэм барьж, идэвхтэй спортоор хичээллэдэг гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Тийм дээ ч дуучид 47 кг-аас илүү жинтэй байж болохгүй гэсэн зөрчишгүй дүрэмтэй аж. Түүнчлэн Twice хамтлагийн гишүүн анхны тоглолтдоо оролцохын тулд 7 хоногийн дотор 7 кг жин хаясан гэдгээ хуваалцсан байдаг. Тэднийг багахан жин нэмэх төдийд хүмүүс анзаарч, сошиал даяар биеийн галбирын талаар ярилцаж, хөөрхөн төрх, гоолиг биеэ алдчихсан болохоор фенүүд ч байхгүй болно гэхчлэн хатуу үгс чулууддаг. Солонгос гоо сайхны стандартад нийцэхийн тулд айдолууд маш хатуу хоолны дэглэм барьж, өдөрт ганцхан чихэрлэг төмс иддэг гэнэ.

  1. Гуя өгзгөндөө томруулагч порлон ашигладаг

Энэ улсын ихэнх одод элсэн цагны хэлбэр бүхий галбиртай байхыг зорьдог. Тийм ч учраас Aespa хамтлагийн Жизель, Red velvet-ийн Сылги тэргүүтэй олон дуучид гуя өгзөг томруулах порлон ашигладаг ба к попынхны хувьд хөхний даруулга, томруулагч зэрэг нь зайлшгүй шаардлагатай болохыг дурджээ.

  1. Зарим одод гоо сайхны мэс засал хийлгэх нь бий

Хөгжмийн салбарт олон дуучид гоо сайхны мэс засалд ордог бөгөөд өөрсдийнх нь хүслээс гадна продюсеруудын заавраар дүр төрхөө өөрчилдөг байна. Ерөнхийдөө ам хамар том биш, нарийн шанаатай, зүрхэн хэлбэрийн уруултай байвал зохих ба үүний тод жишээ нь дуучин IU юм. Тэрээр эрүүний V хэлбэрийн төрхөөрөө олонд танигдсан байдаг ч, Blackpink  хамтлагийн гишүүн Ким Женни өөрийн U хэлбэрийн царайгаараа дутахааргүй дур булаам  харагдаж чаддаг.

  1. Нүдний хэлбэрээ өөрчилдөг

Ихэнх Солонгосчууд давхраагүй, унжуу маягийн нүдтэй байдаг нь тус улсын соёлд дур булаамд тооцогддоггүй тул олон залуу дуучид гоо сайхны мэс ажилбарт орон нүдний хэлбэрээ өөрчилдөг аж. Үүнээс гадна тэд нүдний доод зовхи, уутанцар том байх тусмаа эгдүүтэй хэмээн ойлгодог бөгөөд Izty хамтлагийн Черен бол уг стандартын тод жишээ юм.

  1. Арьсны өнгөндөө ихэд анхаардаг

К поп одуудад тавигдах шаардлагуудын нэг бол толигор цагаан арьс боловч нас ахих тусам элдэв төрлийн нөсөө болон үрчлээ нэмэгдэх нь байгалийн жам билээ. Иймд тэд ихэвчлэн цасан цагаан тарилга, ботокс, филлер, лазер зэрэг орчин цагийн аргуудаас ашигладаг байна. Цаашлаад Солонгосын  тайзны өөгүй царайгаараа хамгийн алдартай нь Twice хамтлагийн Дахен тодордог бол дуучин Хвасагийн хувьд төрөлх гоо сайхнаараа байхыг сонгосон бөгөөд “Хэрэв би гоо сайхны стандартад нийцэхгүй бол би өөрөө шинэ хэв маягийг бий болгоно” хэмээн итгэл төгс хэлжээ.

  1. Шүдээ цайруулах

“Crayon Pop” хамтлагийн гишүүний хэлснээр шүдээ цайруулах нь бараг бүх оддын хийдэг зүйл бөгөөд өнгөлгөө, нүүрэвч мэс засал гэх мэт олон аргыг ашигладаг ба сайхан инээмсэглэлтэй болох нь тийм ч амар биш тухай зарим одод хуваалцсан байна.

  1. Хөлний өөх соруулах мэс засал

Гуяны дотор хэсгийн мах илүүдэлтэй байх нь тэдний хувьд тийм ч таатай зүйл биш учир спорт дасгал хөдөлгөөнөөс гадна өөх соруулах мэс ажилбарын үр дүнд хөлийн хэлбэрээ өөрчилдөг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!