Нүүрнийхээ хэлбэрт тохирсон үс засалтыг хэрхэн сонгох вэ?: Зөв үс засалт таныг төгс харагдуулна

Бусад хүмүүст сайхан харагдсан засалт танд ч бас зохино гэсэн үг биш шүү дээ. Тиймээс үс засалтын хэв маягаа өөрчлөхийг хүсвэл нүүрний хэлбэртээ тулгуурлан сонголтоо хийх нь хамгийн тохиромжтой тул танд зориулсан хэрэгцээт зөвлөгөөг энд орууллаа.

Нүүрний хэлбэрийг хэрхэн тодорхойлох вэ?

  • Дугуй нүүрний хэлбэр: Хэрэв таны нүүрний өргөн урт нь бараг ижил хэмжээтэй, хурц шанаагүй дугуй хэлбэрийн эрүүтэй бол бөөрөнхий царайтай гэсэн үг.
  • Зууван нүүрний хэлбэр: Таны нүүр уртаашаа давамгай, шанаа хэсгээрээ илүү өргөн бол зууван хэлбэрийн төрхтэй байх нь элбэг.
  • Дөрвөлжин нүүрний хэлбэр: Нүүрний урт, өргөн бараг тэнцүү атлаа эрүү шанааны яс мэдэгдэхүйц том бол энэ төрлийн нүүрний хэлбэртэй байх магадлалтай.
  • Даймонд нүүрний хэлбэр: Хэрэв таны хацрын яс дух, хэсэг эрүүнээсээ илүү өргөн, өөрөөр хэлбэл алмазан хэлбэртэй байвал даймонд хэлбэртэй гэж ойлгоорой.
  • Зүрхэн нүүрний хэлбэр: Энэ төрлийн хэлбэрийн онцлог нь шанаа хэсэг нарийхан, духнаас доош шөвийсөн маягтай байх ба өөрөөр хэлбэл V хэлбэрийн эрүүтэй байна.

Дугуй нүүрний хэлбэр

Дугуй царайтай хүмүүс нүүрээ илүү шөвгөр, урт харагдуулах засалт сонгох хэрэгтэй. Үүнд:

  • Нүүрийг өнцөгтэй харагдуулах шаталсан үсний засалт зохих ба энэ нь үсний уртаас үл шалтгаална.
  • Хэрэв та дунд зэргийн урттай үстэй бол эрүү хэсэгрүү ууссан засалтыг сонгоорой. Ингэхдээ үсээ голоор нь биш далий хуваахаа мартуузай.
  • Урт үсний хувьд нүүрийг гонзгой харагдуулахад тун тустай бөгөөд үсээ жижиг хэмжээтэй буржгар биш том долгион бүхий засуулбал гадаад төрх эрс өөрчлөгдөнө. Мөн энэ засалтад нэг талын үсээ чихнийхээ араар оруулах нь тохиромжтой байдаг.
  • Хажуу талруугаа далий тайрсан чолк нь таны шанаа, уруулыг тодруулахад тусалдаг тул тэгш бус хэм бүхий уг засалтыг ч бас туршаад үзээрэй.

Зууван нүүрний хэлбэр

Энэ төрлийн хэлбэр нь төгс пропорциональ байдаг тул ихэнх үс засалт танд тохирно. Жишээ нь:

  • Хэт богино буюу халимаг үс засалт нь өвөрмөц хийгээд чамин харагдах болно. Мөн хүсвэл үснийхээ дээд хэсгийг бага зэрэг босгосон ч болох юм.
  • Хэрэв та урт үстэй бол эрүүнээс доош шаталсан үс засалтыг сонгоорой. Энэ нь таны нүүр царайг илүү онцолж өгөх болно.
  • Далий хуваалтын хувьд зууван царайны онцлогийг илэрхийлэх гол засалт бөгөөд ямар ч өө сэвгүйгээр зурагт үзүүлсэн шиг боовол илүү ажил хэрэгч цэгцтэй харагдах давуу талтай.
  • Эцэст нь зууван царайтай хүнд богино тайралт болон чолктой засалт ч мөн тохирдог. Гэхдээ чолкоо хэт өтгөн тавих хэрэггүй.

Дөрвөлжин нүүрний хэлбэр

Дөрвөлжин царайтай эмэгтэйчүүд шанаагаа тодотгож, эрүүгээ зөөлрүүлэхэд анхаарах ёстой. Тухайлбал:

  • Нүүрний онцлогоо зөөлрүүлэхийн тулд хажуу тийш хувааж, чихнийхээ ардуур оруулан янзалж үзээрэй.
  • Харин урт үстэй бол том долгион үүсгэн үзүүр хэсэг рүүгээ богиноссон засалтыг бий болгох хэрэгтэй.
  • Богино үсний хувьд дөнгөж мөр шүргэсэн тайралт хийлгэж болох ба үсэндээ буржгар долгион оруулахад ч гэмгүй. Гэхдээ хэт жижиг биш зурагт үзүүлсэн буюу Wolf hair cut-ыг сонгоорой.
  • Чолкны тухайд хажуу тийш налсан хэлбэртэйгээр засуулбал нүүрний өнцөг зөөлөрч илүү зөөлөн харагдах болно.

Даймонд хэлбэрийн царай

Энэ төрлийн нүүрний хэлбэртэй бол хацрын яснаас илүү дух эрүүгээ өргөн харагдах засалтыг оролдож үзэх хэрэгтэй. Үүнд:

  • Шулуун тайралт нь эрүүний ясыг илүү шөвгөр харагдахад туслахаас гадна даймонд хэлбэрийн царайнд төгс зохицдог.
  • Мэдээж урт үстэй эмэгтэйчүүд үсээ голоор нь хувааж, нэг талыг нь том долгионтуулвал хацрын ясыг тэнцвэртэй харагдахад тусална.
  • Гэхдээ та ийм нүүрний хэлбэрийг тодотгохыг хүсвэл өө сэвгүй хойш нь боож ч болох бөгөөд гель, үс хэлбэржүүлэгч ашиглавал тохиромжтой.
  • Түүнчлэн чолк тавихыг оролдож байгаа бол нэг тал руугаа налсан өтгөн засалтыг хийлгээрэй.

Зүрхэн хэлбэрийн царай

Зүрхэн хэлбэрийн царайтай хүмүүсд царайгаа илүү пропоциональ харагдуулах засалт тохирдог. Жишээ нь:

  • Пикси засалт. Энэ нь хацрын яс болоод нүдийг тодотгон, таныг илүү дур булаам харагдуулах ач тустай.
  • Урт үстэй бол нүүрээ илүү гонзгой харагдуулах дунд зэргийн долгион бүхий ороолт хийлгээд үсээ 70/30 харьцаатай хуваавал тохиромжтой сонголт болно.
  • Мөн өөр нэг засалт бол угаа өндөр босгоод үснийхээ гол болон үзүүр хэсэгт том долгион үүсгэх явдал юм.
  • Чолкны хувьд 2 хуваасан байдалтайгаар засуулж өгвөл духыг хэсэгчлэн хааж, илүү зөв төрхтэй харагдуулна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!