Европ эрчүүд сахлаа яаж жигд, өтгөн ургуулдаг нууцыг хэлж өгье!

Та магадгүй зурагтаар гарч байгаа эсвэл хажуугаар өнгөрсөн, хааяа нэг таарсан эрчүүд сахлаа яаж ийм гоё ургуулаад байгаа тухай сонирхож байв уу? Яахав өөгүй, мөлчгөр нүүр царайнд дурлах бүсгүй байх ч, таныг үнэхээр дур булаам, эршүүд нэгэн мэт харагдуулах сахлыг яав ч мартаж болохгүй. Тэгвэл энэ нууцыг бид танд аминчхан дуулгая!

1. Дөрвөн долоо хоногийг өөртөө зарцуул

Хэрвээ та хүссэн үр дүндээ хүрэхийг хүсвэл, дөрвөн долоо хоногийн турш уйгагүй байх хэрэгтэй. Ингэж байж л өтгөн жигд ургасан сахлаараа охид бүсгүйчүүдийг өөртөө татна шүү дээ…

2. Нүүрнийхээ арьсыг арчлахаа бүү мартаарай!

Зөвхөн сахландаа анхаараад нүүрнийхээ арьсыг хөсөр хаяж болохгүй. Сануулахад таны арьс хангалттай чийг авч байж, сахал тань түүгээр тэжээгдэн өтгөн жигд ургадаг гэдгийг санаарай! Мөн арьсаа сайн цэвэрлэж, нүх сүвийг нь нээж байгаарай.

3. Дасгал ч мөн чухал

Сахал ургуулахад дасгал ямар хамаа байнаа хэмээн бодож байвал, та эндүүрч байна. Дасгал хийснээр таны цусны эргэлт эрчимтэй явагдаж, үсний ургалт сайжрах болно. Мөн дасгал хийснээр, хүний бие нь “тестостерон” дааврыг бий болгодог бөгөөд эрүүл, өтгөн үстэй болоход тусалдаг.

4. Стресээс хол байгаарай!

Залуу минь, стресс уур бухимдал таны бие организмд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, “кортизол” хэмээх хорт бодисыг ялгаруулснаар, “тестостерон” дааврыг ялгаруулахад саад хийдэг. Энэ нь мэдээж, сайхан сайхан сахалтай болоход саад хийх нь ойлгомжтой.

5. Хооллолтондоо анхаар

Өдөр тутмынхаа хооллолтонд уургаар баялаг хоол хүнсийг сонгож хэрэглээрэй! Мөн самар, жимс, тэр дундаа витамин с, өндгийг түлхүү хэрэглэж байхыг зөвлөе! Мөн хангалттай хэмжээний ус уухаа бүү мартаарай.

6. Витамин ууж болно

Төмөр, цайр, зэс, витаддамин В,Д, Е магни зэрэг эрдсүүд нь эрүүл, өтгөн сахалтай байхад тусалдаг. Хэрэв өдөр тутмын хоолноосоо дараах витаминуудыг авч чаддаггүй бол заавал нэмэлтээр уугаарай!

7. Тос хэрэглэж болно

Ялангуяа цаг уурын эрс тэс уур амьсгалтай улс орнуудад амьдардаг эрчүүд хүйтэнд хөрөх эсвэл хэт халахаас арьсаа хамгаалж, төрөл бүрийн зориулалтын тосыг хэрэглэхийг зөвлөе!

8. Сахлаа хэлбэржүүлж, засах

Хэдийгээр таны сахал шингэн ч гэсэн, түүнийг тогтмол засаж хэлбэржүүлж байхаа битгий мартаарай! Ингэснээр сахалны ургалт өтгөрч, илүү сэтгэл татам харагдаж чадна.

9. Үсний тос, ангижруулагч хэрэглэх

Та үс, сахлаа зөвхөн шампуниар угаагаад болчихдог бол арзгар, ширүүн болгоно. Харин угаасны дараа зориулалтын тос, ангижруулагчийг хэрэглэснээр та илүү зөөлөн, цэвэрхэн сахал, үстэй болох болов уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!