Гадаад улсаар аялах үедээ гаргаж болохгүй алдаанууд: Таныг асуудалд оруулж мэднэ
Амралт зугаалгаар явахдаа таньж мэдэхгүй газраар зорчино гэдэг хэн бүхэнд сонирхолтой байх нь мэдээж. Гэвч үүний зэрэгцээ соёлын ялгаа үүсч хэн нэгэнд буруугаар ойлгогдох тохиолдол гарч, аяллаа сүйтгэхийг хэн мэдэх билээ. Тиймээс таныг саадгүй аялахад туслах үүднээс соёл иргэншилтэй холбоотой зайлсхийх ёстой 10 алдааг танилцуулж байна.
- Өмнөд Солонгосоор зочлохдоо мөр, эгэмний хэсгийг гаргах
Энэ улсад эгэм болон мөрний хэсгээ олны өмнө ил гаргах нь хэт задгайд тооцогдож, үл хүндэтгэсэн байдлыг бий болгодог. Гэхдээ богино банзал өмсөх нь нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг аж.
- Япон улсад зорчихдоо цайны мөнгө өгөх
Японруу аялах гэж байгаа бол ажилчдад гарын мөнгө өгөхөөс зайлсхийгээрэй. Учир нь энэ улсад найрсаг үйлчилгээ бол ажлын салшгүй хэсэг бөгөөд талархал илэрхийлж, мөнгө өгөх шаардлагагүй хэмээн үздэг. Харин ч мөнгө авчихвал үйлчилгээний чанарт бус өөр зүйлд санаархсан гэх утгыг илэрхийлдэг тул энэ нь нэг ёсны үл хүндэтгэсэн шинж болдог байна.
- Японд олон нийтийн газар нусаа нийх
Японд олон нийтийн газар нусаа нийх нь эндхийн соёлд хамгийн бүдүүлэгт тооцогддог ба хүмүүсийг хүндлэхгүй байгаагийн илэрхийлэл болдог аж. Тиймээс зайлшгүй шаардлага гарсан үед ариун цэврийн өрөө эсвэл хүнгүй газар бараадахыг зөвлөе.
- Итали улсаар аялахдаа хоолны сав асуух
Энэ улсад хоолны соёл маш түгээмэл дэлгэрсэн байдаг ба худалдан авсан хоолоо юу ч үлдээлгүй амтархан идэх нь талархаж буйн дохио юм. Харин эсрэгээрээ үлдээсэн хоолоо авч явж болох тухай асуух нь мөн л бүдүүлэг үйлдэлд тооцогдож, хоолны амтыг гүйцэд мэдрээгүй гэх санааг агуулдаг байна.
- Тайландад сэрээгээр хооллох
Хэрэв та Тайландаар аялах гэж байвал сэрээгээр хоол идэж огт болохгүй. гагцхүү хоолоо сэрээгээр халбагаруу түлхэх тохиолдолд л ашиглах боломжтой.
- Мароккод зочлохдоо анхны уулзалтынхаа дараа шууд явах
Энэ улсад хэн нэгний гэрт зочилж ирэхдээ олон удаа салах ёс хийх нь уламжлал болжээ. Өөрөөр хэлбэл хэд хэдэн салах ёс гүйцэтгэдэг ба ганц удаа баяртай гээд явах нь тэвчээргүй сонирхолгүй байгааг илэрхийлдэг гэнэ. Тиймээс хэрэв та Хойд Африкаар аялах гэж байгаа бол уг уламжлалд бэлэн байгаарай.
- Хятадад будаандаа савх зоох
Хятад оронд будаандаа савх зоож үлдээх нь оршуулгын зан үйлийг санагдуулдаг. Мөн савхаар дохиж зангахаас зайлсхийх нь маш чухал ба эелдэг бус үйлдэлд тооцогддог.
- Португаль улсад явахдаа улаан өнгийн бал хэрэглэх
Португаличууд улаан балаар бичихийг муу зан үйл хэмээн үзэж худалдаанд ховорхон гаргадаг байна. Иймд та энэ улсаар зочлох бол цэнхэр юм уу хар өнгийн бал ашиглах хэрэгтэй.
- Вьетнам улсад байхдаа хуруугаа зөрүүлэх
Энэ улсад хуруугаа зөрүүлэн барих нь хамгийн том хориг бөгөөд бүдүүлэг, үл хүндэтгэсэн утгыг агуулдаг байна. Гэхдээ уг дохио нь бусад улс үндэстнүүдийн хувьд арай өөр өөр утга санааг илэрхийлдэг тул улс орон бүрийн соёлтой танилцаад үзээрэй.
- Франц үнсэлт хийхдээ чимээ гаргахгүй байх
Францад хацар дээр үнсэж мэндлэх нь түгээмэл үзэгдэл бөгөөд үүнийг “La beis” гэж нэрлэдэг. Ингэхдээ үнсэх чимээ гаргах нь мөн чухал ба уг чимээ нь мэндчилгээний зан үйлийн уламжлалт нэгэн хэсэг болж, хайртай талархаж буйгаа ийнхүү илэрхийлдэг байна. Гэхдээ та харилцагчаа заавал үнсмээргүй байвал гар барих нь хүлээн зөвшөөрөгдөх бас нэг хэлбэр юм.