Таны хоолонд шинэлэг амтыг мэдрүүлэх дорно дахины хоолны соёлууд

Ойрхи Дорнодын хоолнууд ихэвчлэн хурц амт үнэрээрээ ялгарах бөгөөд ямар ч онцгой орц найрлага, амтлагчгүйгээр уг гайхалтай амтыг бий болгодгоороо алдартай юм. Тиймээс тэдний зарим нууцыг ашиглан өдөр тутмын хоолоо илүү өнгөлөг хийгээд амтлаг болгохыг хүсвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

  1. Нимбэг болон давс

Ихэнх хүмүүс нимбэгийн шүүсийг цай юм уу усанд амт оруулах зорилгоор ашигладаг бол Ойрх Дорнодынхон үүнийг шарсан мах, шөлтэй хоол зэрэгт өргөн хэрэглэдэг. Мөн үүгээр ч зогсохгүй нимбэгийг давстай хамт дор хаяж 1 сарын турш даршилан Марокко, Перс хоолонд өргөнөөр ашигладаг байна.

  1. Хашийг тусгай аргаар цэвэрлэдэг

Олон хоолонд хашийг хальслалгүй угаагаад шууд хэрчиж хийдэг шүү дээ. Тэгвэл Ойрхи Дорнодынхон хашийг судал маягийн хальсалж хэрэглэдэг ба ингэснээр элдэв төрлийн мөөгөнцрөөс сэргийлэхэд  тустай аж.

  1. Шөлөндөө салат хийж иддэг

Зарим улсын соёлд шөлөндөө ногоон сонгино юм уу хатаасан амтлагч хийх үзэгдэл байдаг. Гэхдээ Ойрхи Дорнодынхны хувьд ургамал, чидун жимс, шанцай зэргийг нэмэн баяжуулах нь шөлийг илүү амтлаг болоход нөлөөлдөг байна.

  1. Ойрхи Дорнодын хүмүүс кофег 2 удаа чанадаг

Тэд эхлээд нунтаг кофег устай хольж чанасны эцэст хэдэн хором хөргөөдөг ба дараа нь ахин нэг чанадаг. Ингэснээр кофе илүү анхилуун үнэртэй, үйлчилгээ сайтай болдог байна. Мөн Турк кофег “Baklava” тэргүүтэй олон төрлийн амттантай хослуулах уламжлалтай гэнэ.

  1. Шөлөндөө тараг хийдэг

Эдгээр улсууд шөл болон зутанд тараг хийж идэх тун дуртай бөгөөд өндөг, будаа зэрэгтэй гайхалтай зохицдог байна. Гэхдээ таргаа огт буцалгадаггүйгээс гадна цэвэр даавуугаар сайтар шүүж ашигладаг аж. Ингэснээр чихэр бага, уураг ихтэй болж өөрчлөгдөх давуу талтай.

  1. Тэд будаагаа хоолны өмнө дэвтээдэг

Ойрхи Дорнодын жоронд будааг илүү сийрэг амттай агшаахыг хүсвэл хүйтэн усанд 2 цаг дэвтээнэ хэмээн бичигдсэн байдаг.

  1. Ойрхи Дорнодынхон өндгийг хэрхэн төгс шархаа мэддэг

Турк тэргүүтэй улсуудын өглөөний цай нь шарсан өндөг, олон төрлийн зууш зэргээс бүрддэг. Тиймдээ ч өндгийг тусгай зэсэн тавган дээр шарах ба зузаан зэстэй нь мах шарахад нимгэнээр нь бусад зүйлсийг болгоход тохиромжтой байдаг.

  1. Тэд орегано, ганга, маржорам зэргийг амтлагч болгон ашигладаг

Олон хүмүүс уг анхилам үнэрт ургамлуудыг төрөл бүрийн цайтай хамт хэрэглэдэг бол эдгээр улсын иргэд гол хоол хүнс, тэр дундаа мах амтлахдаа ашигладаг байна. Мөн тэд “Затар” буюу гүнждийн үр, нимбэг, давс болон бусад халуун ногоотой хольж хатаасан амтлагчийг өргөн хэрэглэдэг ба ихэнхдээ бин шиг гурилан бүтээгдэхүүнтэй хамт зооглодог аж.

  1. Хоолондоо синамон хийдэг

Синамон нь амттанд анхилам сайхан үнэр нэмдгээрээ алдартай ч Ойрхи Дорнодынхон үүнийг махан хоол, хөнгөн Хөнгөн зууш зэрэгт ашигладаг байна. Ингэснээр хоол илүү зөөлөн, өвөрмөц амттай болдог ба бусад орныхны Гайхширалыг ихээхэн төрүүлдэг гэнэ.

  1. Тэд зарим хоолоо шавар вааранд хийж болгодог

Туркийн Кападоки мужийн уламжлалт хоол болох шишкебаб нь хурга, үхэр, тахианы махыг хүнсний ногоотой хамт шавар вааранд хийж болгодгоороо онцлог бөгөөд савны амсрыг нь битүүлж хэдэн цаг зөөлөн буцалгах ёстой аж. Эцэст нь зоог бэлэн болсны дараа үүнийг тусгай алхаар цохин онгойлгож, зочдоо дайлдаг уламжлалтай.

  1. Энэ улсынхан писточиос үрээр кофе хийдэг

Туркийн турпентин модны жимс болон үрийг хуурч исгэсэн ундааг пистачио кофе хэмээн нэрлэдэг ба кофейн агуулаагүй тул унтахынхаа өмнө ууж болох давуу талтай.

  1. Шошийг хүнсэнд хэрэглэхээсээ өмнө содтой усанд сойдог

Буурцагт ургамлууд нь Ойрхи Дорнодын хоолны түгээмэл орц бөгөөд фава шошны шөл нь Египет, Ливан, Сири, Иордан зэрэг орнуудын жирийн өглөөний цай юм. Тиймдээ ч шошыг илүү амттай болгох үүднээс урьдчилан содтой усанд дэвтээн хэсэг байлгадаг аж.

  1. Тэд түүхий махан зоог иддэг

“Cig Kofte” буюу түүхий махан зоог нь Турк, Ливан, Армени улсуудад тун алдартай ба татсан үхрийн эсвэл хурганы махаар бэлтгэдэг байна. Гэвч сүүлийн үед уг хоолыг байгаль орчин болоод эрүүл мэндийн журмаар хориглосон учир ногоо, анар жимсний соус, самар зэргээр орлуулсан веган махан бөмбөлгийг өргөн хэрэглэх болжээ.

  1. Даршилсан манжингийн ундааг ихээр хэрэглэдэг

Сүүн хүчлийг исгэх замаар манжин, лууван, улаан буудайгаар хийсэн халуун ногоотой давслаг энэ ундаа нь гадны жуулчдад төдийлөн таалагддаггүй ч нутгийн иргэд тун дуртай ууж, ихэнх кафед уламжлалт хоолтой хамт үйлчилдэг гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!