Хүйтрэхээс өмнө амжиж хийх ёстой 7 зүйл

Цас хаялсан өвлийн улирал хэдийгээр сайхан боловч, та бэлтгэл муутай онд орвол, биед өвчин эмгэг ирэхээс гадна, олон сөрөг үр дагавартай. Иймд бид танд цочир хүйтрэхээс өмнө амжиж хийж ёстой 7 зүйлийг танилцуулья.

1. Дулаан хөнжил бэлдэх

Хэрэв та өнөөдрийг хүртэл нимгэн хөнгөн даавуу нөмөрч байвал, зузаан, эсвэл хөнгөн хэрнээ дулаахан хөнжилөө гаргахыг зөвлөе! Хөнжилдөө ороход хэдийгээр дулаахан мэт боловч, яг шөнө дундаас үүр цайтал сэрүүхэн хонох болно. Өвчин эмгэггүй эрүүл саруул амьдрахын үндэс нь дулаахан явах гэдгийг ямагт санаарай!

2. Унтлагын хувцсыг ч мөн мартаж болохгүй!

Биед эвтэйхэн, дулаахан унтлагын хувцас нь таныг шөнийн турш тав тухтай, дулаахан унтаж амрахад тусална. Мөн түүнчлэн унтахдаа гэлтгүй, өдрийн цагаар гэртээ байхдаа ч өмсөж болно шүү дээ.

3. Улирлын хувцаснуудаа ялгаж, дулаан хувцсаа гаргах

Урин дулааны улирлууд хэдийн ард хоцорсон учраас та зузаан, дулаахан хувцаснуудаа түлхүү гаргах хэрэгтэй. Гутлуудаа ч мөн ялгахаа мартав аа. Ингэснээр танд өвлийг илүү загварлаг, сонголттой, дулаахан өнгөрүүлэх боломжийг олгохоос гадна, гэрийг тань цэмцгэр болгоно.

4. Салхи нэвтрүүлдэггүй материалтай өмд цамц авах

Иймэрхүү төрлийн хувцаснууд нь нимгэн, биед тухтай хэрнээ дулаахан байдаг. Олон давхар памбагар хувцаснаас илүүтэй, таныг гоолиг харагдуулах давуу талтай. Иймд таны сонголтонд илүүдэхгүй нь лавтай.

5. Утсандаа цэнэг хураагуур авах

Өвлийн улиралд таны утасны цэнэг урьд урьдынхаас илүү хурдан дуусдгийг энд онцлох нь зүйтэй болов уу. Иймд та цүнхэндээ нэмэлт цэнэг хураагуур эсвэл, зөөврийн повер банк авахыг зөвлөе!

6. Цүнхэндээ гарын тос, уруулын бальзам хийхээ мартуузай

Хүйтний улиралд таны уруул, арьс цочирч, маш их бээрснээс үүдэн хуурайшиж, өнгө зүсээ алддаг. Иймд цүнхэндээ үргэлж дээрх зүйлсийг авч явахад буруудахгүй шүү.

7. Гэрийн тэжээвэр амьтантай бол…

Бяцхан амьтдад хүртэл хүйтэн сэрүүний улирал хүндээр тусдаг. Иймд та гадагш гарган салхилуулахдаа дулаан хувцас өмсгөөрэй! Мөн гэртээ байхдаа ч дулаан, тухтай орыг бэлтгэхэд гэмгүй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!