Хүүхдийн 100 мянга авах эсэхийг ингэж шалгаарай

Манай улс нийт хүүхдийнхээ 91 хувьд сар бүр 100,000 төгрөг олгохоор энэ оны төсөвт 1.3 их наяд төгрөгийг суулгасан.

Хүүхэд нь сар бүр 100,000 төгрөг авах өрхийг тодорхойлохдоо өрхийн орлого, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн мэдээлэл, ам бүлийн тоо зэргийг харгалзан тогтоосон юм.

Харин иргэд хүүхдээ сар бүр мөнгөн тэтгэмж авах эсэхийг ehalamj.mn сайтад нэвтэрч, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан эсэхээ шалгах” цэсээс мэдэх боломжтой болжээ. Мөн хүүхэд нь мөнгөн тэтгэмж авах тухай мэдээллийг бүртгэлтэй утасны дугаараар нь илгээж байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!