Будагтай ундааны оронд хүүхдэд хийж өгч болох амттай алимны ундаа

Хүүхдүүд тань ундаа ууя гээд байвал гэртээ алимны ундаа хийж өгөөрэй. Төрөл бүрийн химийн бодис агуулаагүй, эрүүл мэндэд тустай бас илүү амттай. Та цаг зав гаргаад хийгээд үзээрэй.

Орц:

  • 2,5 литр ус
  • 80 гр бор сахар
  • 100 гр үзэм
  • 30 гр цагаан гаа
  • 2 ширхэг алим
  • 1 ширхэг лимон
  • 1 ширхэг жүрж
  • 2-3 ширхэг синамон

Хийх арга:

2,5 литр усанд 2-3 ширхэг синамоныг голоор нь хувааж, цагаан гаа 20 гр, үзэм 60 гр, 1 ширхэг алим жижиглэн хэрчиж хийгээд дунд зэргийн гал дээр 8-10 минут буцалгана. Плитка унтраагаад бор сахар болон 1/2 лимоны шүүсийг шахаж хийгээд сайтар хутгаад 5-8 минут халуун плиткан дээрээ амраана.

Алимны цай буцалж байх хугацаанд 1/2 жүрж, 1 алим, 1/2 лимоныг өөрийн хүссэн хэмжээгээр жижиглэн хэрчинэ.
Шилэн гүц болон аягандаа 1/2 жүржийн шүүс шахаж дээр нь хэрчсэн алим, лимон, жүрж, үзэм, цагаан гаа хийж буцалсан халуун алимны цайгаар дүүргэн амтархан уугаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!