Галт уулын дэлбэрэлтээс амьд гарсан эмэгтэйн кино шиг амьдрал

Стефани Корал Бровитт 23 настай байхдаа гэр бүлээрээ арал руу аялсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн юм. Тэд галт уулын дэлбэрэлтэд өртөж, аав эгч хоёр нь амиа алдсан бол, Стефани хүнд түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэгдсэн. Аймшигтай осол түүнээс аав эгчийг нь мөн биеийнх нь арьсыг тэр чигт нь авч одсон юм. Гэсэн ч охин хөл дээрээ босч, түлэгдэлт нь хэрхэн эдгэж буй талаар болон сэтгэлд нь хурсан гуниг харууслыг нээн дэлгэж, влог хийх болсон байна.

2019 онд Стефани Корал Бровитт өөрийн болон гэр бүлийнхнийх нь амьдралыг үүрд өөрчлөх аялалд гарсан.

Австралийн Мельбурн хотоос гаралтай Стефани Корал Бровитт нь эгч болон эцэг эхийнхээ хамт Шинэ Зеланд руу амрахаар явжээ. Эгч, аав хоёр нь Уайт арал руу явж, Стефани ээжтэйгээ завин дээр үлдсэн байна. Охин хэн нэгэн “Гүйгээрэй” гэж чанга хашхирахыг сонссон ч, юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал галт уулын дэлбэрэлт эхэлсэн аж.

Цагаан арлын галт уул дэлбэрэлтээс амьд үлдсэн 25 хүний нэг

Дэлбэрэлт болох үед арал дээр 47 хүн байсан бөгөөд тэдний 22 нь харамсалтайгаар амь насаа алджээ. Түүний эгч Кристалын цогцос олдоогүй бол, аав нь эмнэлэгт хүргэгдсэн ч хэд хоногийн дараа нас барсан байна. Стефаниг аймшигт галаас сайн дурын нисгэгчид олж аварсан юм.

Түүний биеийн 70 хувь нь түлэгдсэн

Энэ аймшигт үйл явдал нь түүний хайртай гэр бүлийн гишүүдийн амь насыг хохироосон төдийгүй Стефаний биеийг нь хүндээр түлж орхижээ. Тэрээр олон сар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2 долоо хоног ухаангүй хэвтэж, амьдралынхаа төлөө тэмцэж, уй гашуугаа даван туулсан. “Өдөр бүр амьд үлдэх тэмцэл хийж байна. Өөрөөсөө ийм их хүч гарна гэж мэдээгүй” хэмээжээ.

Тэрээр эдгэрэлтийн явцаа хүмүүст хуваалцаж эхэлсэн

Гуравдугаар зэргийн түлэгдэлтээ эмчлэхийн тулд хэд хэдэн мэс засал хийлгэсэн. Ялангуяа түүний нүүр хүндээр түлэгдсэн бөгөөд энэ нь бүсгүйн сэтгэлзүйд хүндээр туссан нь гарцаагүй. Гэсэн ч тэрээр өөртэй нь адил асуудалтай хүмүүст дэм өгөх зорилгоор бичлэг хийж, хүмүүсийн асуултанд хариулж эхэлсэн байна. Тэрээр ямар эмчилгээ хийлгэж байгаа, ямар өөрчлөлт гарч байгаа зэргийг ил далангуй хүмүүст харуулав.

Түүний бичлэгүүд олон сая хүний анхаарлыг татсан

Түлэнхийн асуудалтай хүмүүс мэдээж маш олон. Тэдний асуудлыг сонсож, өөрийн туршлагаас хуваалцаж, олон сая хандалтыг аваад байгаа юм.

2 жил гаруй хугацаанд нүүрний маск өмсөж эцэст нүүрээ олонд дэлгэсэн

Бүсгүй 30 сарын турш нүүрнийхээ маск зүүсний эцэст эцэст нь амны хаалтаа тайлж, дэмжигчиддээ нүүрээ харуулсан юм. Тэрээр одоогийн царай төрхөндөө дасахгүй байгаа бөгөөд хуучин дүр төрхөө санан үгүйлдэг болохоо хуваалцсан байна.

Бүсгүйн эмчилгээ одоо ч үргэлжилж байгаа бөгөөд энэ талаараа дагагч нартайгаа хуваалцсан хэвээр байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!