Үзэсгэлэнтэй харагдахын тулд золиос заавал хэрэгтэй гэдгийг баталсан одууд

Холливудын одууд улаан хивсний ёслол болон бусад арга хэмжээнүүдэд оролцохдоо үргэлж үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг бөгөөд их бага хэмжээгээр өөртөө золиос гаргадаг байна. Эдгээрийн нэг нь хичнээн эвгүй байсан ч заавал өмсөх хэрэгтэй өвөрмөц гуталнууд гэнэ. Хэт жижиг хэмжээтэй, хэтэрхий том хэмжээтэй эсвэл зүгээр л ​​хөлд тохирохгүй байдал зэргээс хамаарч олны анхааралд багагүй өртдөг байна.

Ингээд үзэсгэлэнтэй харагдахын тулд өөртөө золиос гаргаж, зоригтой шийдвэр гаргаж байсан одуудтай танилцацгаая.

Жессика Альбагийн цагаан өсгийт нь түүний хөлд хэтэрхий жижиг байсан байх магадлалтай юм.  Учир нь жүжигчин бүсгүй энэхүү өсгийтэй гутал дээр тэнцвэрээ алдаж хэд хэдэн удаа хазгай гишгэсэн байна.

Кортни Кардашианы өмссөн жижиг хэмжээтэй тунгалаг өсгийт дотор хөл нь хөлөрсөн байгаа байдал.

Бритни Спирсийн өмссөн гоёмсог гуталнууд хөлд нь арай жижигдэж, багаджээ.

Женнифер Лоуренсийн хар өндөр өсгийтэй шаахайнууд хөлд нь арай том байсан.

Ким Кардашианы хөндлөн оосор бүхий гутал хөлнийх нь цусны эргэлтийг боосон мэт мэдрэмж төрүүлсэн нь лавтай. Гэвч тэр эхний зургийг өөрөө бусадтай хуваалцжээ.

Женнифер Хадсоны өхөөрдөм шаахайны тунгалаг оосор чигчий хурууг нь бага зэрэг зовоосон бололтой.

Леди Гага платформ өсгийтийн чиг хандлагыг өөр түвшинд гаргасан юм. Хэт өндөр гутлан дээрээ тэнцвэрээ олохын тулд багагүй хүчин чармайлт гаргаж байгаа нь энэхүү зурагнаас харагдана.

Сара Полсоны хөл нь өмссөн гуталнаасаа арай өргөн юм шиг харагдаж байв.

Каролина Курковагийн хөл нь гутлынх нь тунгалаг хуванцар цах цохисон байдалтай байв.

Эми Адамсын хөл нь түүний хөөрхөн хар шаахайнд бага зэрэг өргөн байсан.

Кейт Бекинсейлийн хөлийн хуруунууд нь өмссөн шаахайнаасаа илүү гарсан байв.

Хэдийгээр тэр дэгжин харагдаж байсан ч Кристина Хендриксийн алтан үнэт эдлэл бүхий гутал түүнд хэтэрхий жижигджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!