Дуучин Нара: Нэг эрийг толгой дээрээ тахиж шүтээд, ангайгаад аргалаад суухыг нь давруулаад тэсч суудаг хөг ёстой байдаггүй юм байна

Дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах зүйлсийг бичжээ. Тэрээр

“Амьдрах их марафонд толгой тархи бие махбодь оюун санаа бүхнээ гашилгаж байж эр тойглоход бас хатан ухаан зарж тоо бодож толгой холбож суудаг чадал үнэндээ алга… Хатан ухаантнууд минь!

Тэгэх дуртай хүүхнүүд тиймээрээ байцгаая. Чадахгүй хүсэхгүйнүүд нь өөрсдийнхөөрөө байцгаая!

Угасаа өдий хүртэл ганцаараа амьдарцан хүн чинь өнөөдөр нэг эрийг толгой дээрээ тахиж шүтээд ангайгаад аргалаад суухыг нь давруулаад тэсч суудаг хөг ёстой байдаггүй юм байна. Миний сул тал юм байна.

Хамтдаа амьдарвал ачааллаа шударга хуваалцая.

Эс бол таван одтой буудлын тахил мэт залчихаад харж суудаг үлгэр байхгүй!

Өө тэгээд сонин биш дээ хө, Нэг салсан хүн хэд ч салсан хамаа алга ч үнэндээ хоёуулаа байгаад ч бүхнээ өөрөө хийх юм бол ганцаараа байгаад хэн нэгэн хийчээсэй гэж хүлээж найдаж бухимдаж суухгүй амар!

За тэгээд та нар минь л бүрэн бүтэн байвал угаас муу нэрт луу данст Нара бол яана уу падгүйшд… ганцаараа алзахгүй цаад чинь!

За тэгээд сайхан амарцгаагаарай!

Ингээд энэ сэдвийг хаалаа. Хичнээн хоногийн өмнө болсон юм дөө зайлуул.. гаргаж санаа амардаг тэнэг хүн одоо яаая гэхэв. Ямар амьтны аманд багтлаа гээд амьдрал минь багтчих биш…” гэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!