33 насандаа ээж болсон Рианнагийн ханхүү мэт өсгөж буй хүүтэй танилцъя

Саяхан 34 настай дуучин Риана өөрийн тикток хуудсандаа хүүгийнхээ анхны бичлэгийг нийтэлсэн нь олон сая хүнд хүржээ. Мөн тэрээр ээж болсон хийгээд жирэмсэн байхтай холбоотой зарим мэдээлэл зөвлөгөөг ч бас хуваалцсан бөгөөд хүүгээ олсон цагаасаа эхлэн өөрийгөө ямар сайн ээж байхаа бодож бие махбод болон сэтгэл санааны бэлтгэлтэй байсан хэмээн дурджээ.

Түүнчлэн Риана “Ээж болоход хүн маш их өөрчлөгдөж, хорвоогийн хамгийн чухал зүйл нь үр хүүхэд л болж хувирдаг. Түүний төлөө ямар ч аюултай нүүр тулж чадахаар тийм их хүч ээж болгоноос ундардаг байх” хэмээн нэгэн ярилцлагадаа хэлжээ.

Мөн тэрээр ээж болох талаар маш олон зөвлөгөө авсан бөгөөд түүний дундаас, боломж л гарвал унтаж амарч байх нь хамгийн чухал. Нярай хүүхэдтэй ээжийн зайлшгүй анхаарах зүйлсийн нэг нь нойр гэсэн зөвлөгөө түүнд маш хэрэгтэй байсныг нийт ээжүүддээ сануулсан байна.

Эцэст нь Рианагийн өдрийн хамгийн жаргалтай үе нь өглөөний цаг байдаг гэжээ. Тэрээр “Өглөө хүүгийнхээс сэрж байгааг харах үнэхээр өхөөрдөм. Бяцхан нүдээ нээгээд сониучаар эргэн тойрноо ажиглах нь маш хөөрхөн” хэмээн хэлэхдээ нүүрэнд нь тодоос тод мишээл тодорсон байжээ.

Мөн Риана бяцхан хүүтэйгээ ийнхүү аз жаргалтай байгаа нь шүтэн бишрэгчдэд нь ч мөн таатай байгаа бөгөөд цахим сүлжээгээр түүнд эрүүл энхийг хүссэн захидал зуу зуугаараа иржээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!