Сэтгэл хөдөлгөм түүхийг өөртөө агуулсан гоёмсог чамин үнэт эдлэлүүд

Үнэт эдлэл нь гоёл чимэглэл гэхээс гадна нандин түүх дурсамжийг ч мөн хадгалж байдгаараа онцлогтой. Энгийн нэгэн ээмэгний цаана гэр бүлийн бүхэл бүтэн түүх орших боломжтой байдаг. Тийм ч учраас өнөөдөр бид Диана гүнжийн зүүж байсан маргад эрдэнийн чулуу, Тиффани очир алмаз тэргүүтэй зарим үнэт эдлэлийн ард нуугдах сонирхолтой түүхүүдийг хуваалцахаар шийдлээ.

  1. Хатан хаан Мэригийн маргад эрдэнийн зүүлт

2022 оны 12 сарын 2-ны өдөр Уэльсийн гүнж Кэтрин, АНУ-ын Бостон хотод болсон албан ёсны арга хэмжээний үеэр гоёмсог ногоон даашинзтай маргад эрдэнийн зүүлтийг хослуулсан нь Диана гүнжийн гоёл байжээ.

Гүнж Диана харин үүнийг 1911 онд хатан хаан Мэригээс авч байсан ба 1985 онд гүнж зүүлтээ хүзүүндээ биш толгойдоо титэм маягаар зүүсэн нь олныг гайхшируулжээ. Тиймдээ ч энэхүү ер бусын хэв маяг нь Диана гүнжийг нэгэн хэвийн загварт баригддаггүйг тодоор илэрхийлсэн байна.

  1. Тиффани шар алмаз

Энэ бол дэлхийн хамгийн том шар алмазуудын нэг бөгөөд 287.42 каратын уг чулууг анх 1877 онд Өмнөд Африкаас олж авсан байна. Үүний дараа үнэт эдлэлийн компанийг үндэслэгч Чарьлз Льюис Тиффани энэхүү чулууны өнгө төрхийг сайжруулахын тулд зүсэн өнгөлсөөр өдгөө 128.54 каратын хэмжээтэй болон өөрчлөгджээ.

Энэ бол дэлхийн хамгийн том шар алмазуудын нэг бөгөөд 287.42 каратын уг чулууг анх 1877 онд Өмнөд Африкаас олж авсан байна. Үүний дараа үнэт эдлэлийн компанийг үндэслэгч Чарьлз Льюис Тиффани энэхүү чулууны өнгө төрхийг сайжруулахын тулд зүсэн өнгөлсөөр өдгөө 128.54 каратын хэмжээтэй болон өөрчлөгджээ.

  1. Уоллис Симпсоны ирвэсэн бөгж

Америкийн нийгэм судлаач Уоллис Симпсон Виндзорын 8-р гүн Эдвард нарын хайр дурлалын харилцаа тухайн үед хурцадмал байдалд ороод байсан юм. Тодруулбал, Симпсоны анхны нөхөр болон удаах нөхрөөсөө салсан нь хатан хааны гэр бүлийн хувьд байж боломгүй асуудал байсан тул зөвшөөрөөгүй гэнэ. Иймд Эдвард хайр сэтгэлийнхээ төлөө хаан ширээнээс буух тухай мэдэгдэлд гарын үсэг зурж, 1937 онд Уоллистэй гэрлэжээ.

  1. “Найдвар” алмаз

45.52 каратын жинтэй энэхүү хөх өнгийн алмаз нь ойролцоогоор 1.1 тэрбум жилийн өмнө дэлхийн гүнд үүссэн бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар 17-р зууны Энэтхэгээс эхлэлтэй хэмээжээ. Мөн уг алмаз нь олон эзэн сольж, Энэтхэг Франц, Их Британи, АНУ тэр ч байтугай Вашингтоны байгалийн түүхийн музейд хүртэл байжээ. Түүнчлэн уг үнэт чулууг зарим хүмүүс эзэндээ золгүй явдал авчирдаг хэмээн цуурдаг ч үнэн хэрэгтээ сэтгэл татам үнэт байдлыг нь ийнхүү нэмэгдүүлэх зорилготой байв.

  1. Очир эрдэнийн хүзүүний зүүлт

Mouawad L’Incomparable алмазан зүүлт нь 55 сая долларын үнэ бүхий дэлхийн хамгийн үнэтэй гоёлуудын нэгд тооцогддог бөгөөд 2013 онд Гиннесийн амжилтын номонд бичигдэж байжээ.

Уг үнэт эдлэл нь 229.52 каратын цагаан алмаз, 407.48 каратын шар алмазаас бүтсэн ба төрөл бүрийн байгалийн бүтцийг шингээснээрээ онцлог юм.

  1. Мари Антуанеттагийн сувдан зүүлт

18-р зууны сувд, очир эрдэнэ бүхий энэхүү зүүлт нь хатан хаан Мари Антуанеттагийнх бөгөөд 16-р гүн Луйстай хамт ордноос зугтахыг оролдох үедээ цуглуулсан үнэт эдлэлүүдийн нэг байжээ. Харин хожмоо уг зүүлт түүний ач хүү Венад өвлөгдсөн ба 2018 онд дуудлага худалдаагаар 36 сая доллараар зарагдаж, сувдан эдлэлийн дээд үнийг тогтоосон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!