Ихэнх эмэгтэйчүүдийн огт мэддэггүй маникюр хийлгэхдээ анхаарах ёстой 10 зүйл

Олон охид, бүсгүйчүүд маникюр хийлгэхдээ наад захын энгийн зүйлсийг анхааралгүй орхидог гэсэн судалгаа байдаг бөгөөд үүний үр дүнд өөрт тохироогүй таалагдаагүй будалт хийлгэх тохиолдол цөөнгүй байдаг. Тийм учраас дараах мэдээлэлд анхаарлаа хандуулж, хамгийн сайн маникюрыг хийлгээрэй.

  1. Цагаасаа эрт ирэх

мэдээжийн хэрэг хэн бүхэн хоцрох дургүй ч цагаасаа эрт салонд ирэх нь ажилтанд хүндрэл үзүүлж болзошгүй юм. Учир нь олон үйлчлүүлэгчдийн цагийн хуваарийн дагуу ажил үйлчилгээгээ зохицуулж буй тул эрт оччихвол өдрийн хоол эсвэл завсарлагааны үеийг нь хомслох сул талтай.

  1. Хумсны тань өнгө таалагдахгүй бол шууд хэлэх

Та анх улаан өнгийн лак сонгосон ч, гарны арьсанд зохицохгүй, эсвэл бодсон шиг гарахгүй бол шууд маникюрчиндээ хэлж арилгуулаарай. Мөн ихэнх эмэгтэйчүүд нэгэнт будсан будгийг буцаахаас санаа зовдог ба энэ нь тэдний үйлчилгээний нэг хэсэг гэдгийг бүү мартаарай.

  1. Гараа хөдөлгөхгүй байх

Зарим үйлчлүүлэгчид гараа өргөх, чангалах, урагш сунгах зэрэг маникюрчинд тусалж, дасан зохицохыг хичээдэг. Гэвч үүний оронд зүгээр л гараа сул тавиад орхичихвол ажилтанд илүү тухтай байх болно.

  1. Аль болох утсаа оролдохгүй байх

Хумсаа будуулж байхдаа утсаа оролдох нь шинэхэн будгийг халцлах, муухай болгох эрсдэлтэйгээс гадна ажилтны хэр цэвэр зөв хийж байгааг хянахад саад болох юм. Гэхдээ яаралтай дуудлага гарсан үед утсаа авах нь зүй ёсны асуудал.

  1. Салон дээр очихоос өмнө хумсаа авахгүй байх

Салонд очихдоо хумсаа хэт ургуулсандаа бүү санаа зовоорой. Маникюрчин ямар ч хэлбэртэй хумсыг хүссэн байдлаар янзалж, чадах ч хэт богино хумстай ажиллах нь илүү төвөгтэй байдаг.

  1. Гэртээ хумсаа арчлах аргад суралцах

Төрөл бүрийн мэдээллийн бодит эх сурвалжийг ашиглан гэрийн нөхцөлд хумсаа эрүүл зөв арчлах болон будалт хийх аргыг сураад авахад хэзээд оройтохгүй. Гэхдээ аюулгүй байдлыг сайтар хангаж гараа гэмтээж урахаас сэргийлээрэй. Хэрэв гэрийн нөхцөлд төдийлөн болж өгөхгүй байвал мэргэжлийн хүнд хандах нь хамгийн зөв сонголт.

  1. Хуучин будгаа өөрөө арилгахгүй байх

Гелэн лакийг өөрөө арилгах нь хумсны толио гэмтээх, бүтцийг өөрчлөх зэрэг эрсдэлийг дагуулдаг тул хуучин будгаа заавал мэргэжлийн хүмүүсээр арилгуулаарай.

  1. Салонд очихоосоо өмнө хумсны өнгө, загвараа сонгосон байх

Ямар төрлийн хумс хийлгэх гэж байгаагаа урьдчилан төсөөлснөөр сэтгэл ханамжийг мэдрэх давуу талтай ба ажилтны олон төрлийн өнгө, гоёл чимэглэлийг харж цаг алдалгүй сонголтоо хийх боломжтой.

  1. Хүссэн будалтынхаа зургийг харуулах

Интернет, сонин, сэтгүүл зэргээс өөрт таалагдсан будалт загварыг сонгосноор мөн л хэн хэндээ амар байх нь гарцаагүй. Гэхдээ маникюрист бүр өөр өөр техник ашигладаг тул яг зураг дээрх шиг хийх нь ховор ч ерөнхий өнгө төрх, бүтцийг тодорхой харуулах болно.

  1. Боломжтой бол хүүхдүүдээ салонруу авч явахгүй байх

Зарим үед хумсаа янзлуулмаар байвч хүүхэд харах хүн олдохгүй бол авч явах сонголт л үлддэг шүү дээ. Тэгвэл Салоны дуу чимээ, хурц багаж хэрэгсэл, жижиг тоосонцор, лакны хурц үнэр гээд эргэн тойрны ихэнх зүйл хүүхдэд аюултайгаар нөлөөлдөг гэдгийг сайтар анхаарч байгаарай. Хэрэв огт хүүхэд харах хүнгүй бол хүүхдэд зориулсан тусгай хэсэг бүхий харах үйлчилгээтэй салонууд орчин цагт дэлгэрээд байгаа учир тэдгээр газруудаас сонголтоо хийхийг зөвлөе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!