“Надад ботокс филлер хэрэггүй” хэмээн итгэлтэйгээр хэлдэг 56 настай Сальма Хайекын залуу харагдах үнэт зөвлөгөө

Сүүлийн үед гоо сайхны мэс засалчид маш баян, эрэлттэй хүмүүс болж байгаа нь олон алдартнуудын гадаад төрхөө өөрчлөх бодолтой холбоотой бөгөөд статистик мэдээллээс харахад сүүлийн 2 жилийн хугацаанд гоо сайхны хагалгааны тоо 40 хувиар өссөн байна. Үүнээс харахад ахимаг насны одод залуу харагдахад анхаарлаа хандуулж, жинхэнэ төрхөөрөө олны өмнө нь гарах нь ховор болжээ.

Харин жүжигчин Сальмагийн хувьд хэзээ ч цаг хугацааг зогсоохыг хүсдэггүй бөгөөд харин ч өөрийн хичээл зүтгэл, арга барилын үр дүнд наснаасаа илт залуу харагддаг нь гайхалтай. Тэгвэл энэ удаад түүний мэс засалд ороогүй үзэсгэлэнт төрхийн нууцыг уншигч таньд дэлгэж, түүний хэв маягаас үлгэр жишээ аваасай хэмээн хүсч байна.

Жүжигчин бүсгүй гоо сайхны нууцыг эмээгээсээ сурчээ.

Түүний эмээ Парист гоо сайханчаар сурч байсан бөгөөд хүнийг унтаж байхад бие нөхөн төлжиж, арьсны PH тэнцвэржиж байдаг тул өглөө босоод шууд нүүрээ угаах нь байгалийн уг үйл явцыг алдагдуулдаг гэжээ. Тиймээс орой унтахаасаа өмнө нүүрээ сайтар цэвэрлээд өглөөдөө зөвхөн хүйтэн бүлээн алчуураар арчиж болох юм.

Хайек үргэлж хөдөлгөөнтэй байхыг хичээдэг

Тогтмол аялал завгүй хуваарьтай байсан ч жүжигчин бүсгүй өдөр бүр хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байхыг эрхэмлэдэг ба гэр ахуйн энгийн ажлыг хүртэл дасгал болгон өөрчилдөг байна. Жишээ нь, шүдээ угаахдаа гараа мөрний түвшинд авах, шатаар өгсөхдөө өвдөгний биш өгзөгний булчинг ашиглах гэх мэт.

Тэр дуртай дасгалуудаа л хийдэг

Хайек спортоор хичээллэх дургүй ч бүжиглэх дуртай тул бүжгийг өдөр тутмынхаа хэвшилд оруулдаг гэнэ. Мөн түүний хамгийн дуртай дасгал хөдөлгөөн бол нохойтой алхах бөгөөд гэрийн тэжээвэр амьтдыг өөрийн хувийн дасгалжуулагч хэмээн нэрлэдэг аж.

Сальма үсээ буддаггүй

Жүжигчин бүсгүй би хөгширч буйгаасаа огтхон санаа зовдоггүй. Тиймдээ ч үсээ будаж өнгө өнгийн болгодоггүй, бүр буурал үснээсээ ч ичдэггүй хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Түүний арьс толигор байгаа нь 10 долларын үнэтэй Мимоза тосны ач тус

Хайек Мексик даяар алдартай Мимоза үндэсний хандтай тосны үнэнч хэрэглэгч бөгөөд энэ нь арьсыг нөхөн төлжүүлж, түлэгдэлт, улайлт зэрэгт маш сайн үйлчилгээ үзүүлдэг байна. Ийм ч учраас Сальма “Надад ботокс гуужуулагч филлер хэрэггүй, зөвхөн ганц тос байхад хангалттай” хэмээжээ.

Тэр ямар ч хоолны дэглэм барьдаггүй

Жүжигчин эмэгтэй биеийн галбираараа бахархаж, хоолны дэглэм барилгүй харин ч стресстсэн үедээ амттаны тусламжтай тайтгардаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд формоо барихын тулд шинэхэн шахсан шүүсийг өглөө бүр уудгаа хуваалцжээ.

Хайек ясны шөлөнд дуртай

Түүний хэлснээр мөнхийн залуу насны нууц нь ясны шөл бөгөөд өдөр бүр ууснаар арьс, хумс, үсний бэхжилтэд нөлөөлж, эд эсийг нөхөн сэргээхэд тусалдаг байна. Мөн жүжигчин бүсгүйн нурууны өвдөлт ясны шөлний ачаар ангижирсан гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!