Алдарт “Оддын дайн” кинон дээр гардаг Монгол хатны нууцлаг түүх

Оддын дайн киноны Амидала хатны шаазан шиг царай, ер бусын дүр төрх нь олон үзэгчдийн анхаарлыг татаж, сонирхлыг булаасан юм. Мөн Натали Портманы хувьд уг дүр нь түүнийг Холливудын жүжигчин болон анхны гарааг тавьж өгсөн гэхэд хилсдэхгүй бөгөөд түүний дүрийн талаарх илүү их санаанд оромгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс аваарай.

Амидала хатан гэж хэн бэ?

Падме Амидала бол оддын дайн киноны Набу хотын залуухан, үзэсгэлэнт, дэгжин хатан юм. Тэрээр уг газрынхаа хамгийн шилдэг хүчирхэг удирдагч болохын хувьд галактикийн ядуу дарлагдсан оршин суугчдыг хамгаалж, тэдэнд туслахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажилладаг хичээнгүй хатан билээ.

Мөн Падме Амидала товгор сарнай бүхий урт улаан хилэн даашинз өмсөн үсээ 2 хуваан алтан тууз бүхий гоёл чимэглэлээр чимэглэсэн байдаг бөгөөд нүүрээ шаазан цагаанаар будсан нь түүний байр байдлыг илүү хүчирхэгжүүлж өгсөн байдаг.

Падме Амидалагийн даашинзыг монгол хувцасны загвараас санаа аван хийжээ

Түүний тусгай хувцсыг загварчлахын тулд дизайнерууд Ази болон Монгол дээлнээс санаа авсан бөгөөд улаан өнгө нь дорнын олон соёлд өлзийтэй хэмээн тооцогдож, шаазан цагаан царай нь Японы алдарт гэйшагийн үзэсгэлэн гоог илтгэдэг учир ийнхүү дүрсэлжээ. Мөн толгойн зүүлт, өргөн ханцуй нь Монгол дээл, Солонгос үндэсний хувцасны ердийн элементийг шингээж өгсөн байна. Цаашлаад ардын үлгэр туульсад тусгаснаар монголчууд байгалийн амин сүнсийг үхэртэй холбон үзэж, эвэр маягийн үс засалтыг бий болгосон ба хөгжил цэцэглэлтийг илэрхийлдэг аж. Тийм ч учраас Амидала хатны үсний загварыг монгол хатнаас үндэслэн бий болгосон байна.

Цаашлаад түүний дүрийг Монголын Гэнэнпил хатнаас санаа авсан гэж олон хүн үздэг. Гэхдээ үүнийг баттай нотлох баримт байхгүй ч тухайн үеийн хамгаалагчдын ам дамжсан ярианаас улбаалан Монгол хатныг залуу сайхан царай төрхтэй байсан хэмээн тодорхойлдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!