Ариун цэврийн цаас бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг мэдэх үү?
Орчин цагт хүний амьдралыг ариун цэврийн цаасгүйгээр төсөөлөхийн аргагүй нь мэдээж. Гэвч сүүлийн үед ариун цэврийн цаас нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн мэдээлэл гарах болжээ. Түүнчлэн Үүнийг 1890 оноос хойш худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд 1942 онд анхны зөөлөн 2 давхаргад ариун цэврийн цаас гарсан бол 1960 оноос олон сонголт бүхий өнгө өнгийн цааснууд үйлдвэрлэгдсэн нь маш хэрэгтэй, шинэлэг бүтээл болж чаджээ. Гэвч өнөөдөр мэргэжилтнүүд ариун цэврийн цаасны сул талыг нарийвчлан авч үзсэн ба энэ тухай дэлгэрэнгүйг дараах мэдээллээс авна уу.
Ариун цэврийн цаасыг юугаар хийдэг вэ?
Ариун цэврийн цаасыг модоор эсвэл дахин боловсруулсан цаасаар хийдэг ба эхний тохиолдолд дараах бүтээгдэхүүнийг ашигладаг.
- Хатуу мод. Ариун цэврийн цаасны 70 хувь нь хатуу мод болох царс агч модоор бүтдэг бөгөөд цаас нь илүү зөөлөн болдог.
- Зөөлөн мод. Хамгийн урт ширхэгтэй цаас зөөлөн буюу дуглас, гацуур, өмнөдийн нарснаас бүтсэн илүү удаан эдэлгээтэй байх ба цаасны 30 хувийг мод эзэлдэг.
- Химийн бодис. Энэ нь модыг үйлдвэрлэлд ашиглах боломжтой утас болон хувиргахад тусалдаг.
- Цайруулагч бодис. Модны өнгийг өөрчилж, цагаан болгохын тулд хлорийн давхар исэл буюу цайруулагчийг ашигладаг байна.
- Ус. Ус нь хольцыг шингээж, бүх найрлагыг нийлүүлж өгдөг.
Харин дахин боловсруулсан цаасыг хийхдээ дараах бүтээгдэхүүнийг ашигладаг байна.
- Цаас. Сонингийн болон бичгийн цаас
- Ус
- Цайруулагч бодис. Материалыг цайруулахын тулд озон хүчилтөрөгч, устөрөгчийн хэт исэл, натрийн гидроксидыг хэрэглэдэг.
- Химийн бодисууд.
Ариун цэврийн цаасны сөрөг нөлөө
Дээрх мэдээллээс харахад ариун цэврийн цаасыг үйлдвэрлэхэд химийн бодис нэлээдгүй хэмжээгээр ашиглагддаг тул эдгээрийн зарим нь эрүүл мэндэд хор нөлөөтэй байх өндөр магадлалтай юм. Тухайлбал:
- Фталат. Фталатууд нь дотоод шүүрлийн систем, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг ба хүүхдийн эрхтэн тогтолцоонд ч мөн аюултай байх магадлалтай.
- Хлор. Цаасыг цагаан болгохын тулд хагас дэгдэмхий, хлоржуулсан органик нэгдлүүдийг ашигладаг.
- Полициклик үнэрт нүүрс устөрөгч нь харшлын урвал, дотоод шүүрлийн системийг тасалдуулах эрсдэлтэй.
- Формальдегид ба дериватив нь цаасыг усанд тэсвэртэй болгоход ашиглагддаг. Гэвч хорт хавдар үүсгэгч бодисын тоонд ордог бөгөөд арьсыг цочроох шалтгаан болдог.
- Дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр хийсэн ариун цэврийн цаас нь Бисфенол А агуулсан байж болох бөгөөд нөхөн үржихүйн асуудал тэр дундаа бэлэг эрхтний эрүүл байдалд сөргөөр нөлөөлдөг аж.
- Ариун цэврийн цаасыг өнгө оруулдаг бодис нь төрөл бүрийн харшил үүсгэх суурь болох боломжтой.
Эрдэмтэд зарим төрлийн ариун цэврийн цаасанд судалгаа хийхэд шууд хорт хавдар үүсгэгч илэрсэн болохыг тогтоосон ба үүнээс үүсэх болзошгүй аюул энэ хүрээд дууссангүй. Тодруулбал,
- Үнэртэй цаас нь шээсний сүвийг цочроож, халдвар үүсэхэд нөлөөлдөг.
- Мөн хэт мэдрэмтгий хүмүүс ариун цэврийн цаас хэрэглэснээр тухайн хэсэгт загатнах, улайх, цаашлаад бүдүүн гэдэсний асуудалд хүрч ч болзошгүй юм.
Ариун цэврийн цаасыг юугаар орлуулж болох вэ?
Ариун цэврийн цаасны оронд бидэ суултуур буюу автомат угаагчтай суултуур хэрэглэх нь энэ цаг үеийн хамгийн сайн сонголт юм. Жишээ нь,
- Эрүүл ахуй. Усаар угаах нь цаасаар арчихаас илүү эрүүл ахуйн шаардлагыг хангадаг.
- Геморрой өвчний эрсдэлийг бууруулж, цагаан мах эргэхээс сэргийлнэ.
- Цаасыг мод тайрж хийдэг тул байгаль орчинд үүсэх хор хөнөөл нь харьцангуй бага гэх мэт олон давуу талтай.