Хүйтэн гоймонтой салат хийх хамгийн хялбар жор

Нэгэн хэвийн хоол идсээр залхаж байна уу? Тэгвэл энэ удаад арай өөр хоол туршаад үзээрэй. Амттай хүйтэн гоймонгийн салат хэрхэн хийх жорыг та бүхэндээ хүргэж байна.

Орц:

  • Өргөст хэмх – 1 ширхэг /250 гр/
  • Гоймон / дурын/

Амтлагч:

  • Гүнжидийн үр – 10 гр
  • Гүчигару – 10 гр
  • Халуун чинжүү – 10 гр
  • Сармис – 2 хумс
  • Сой соус – 20 гр
  • Гүнжидийн тос – 20 гр
  • Oyster соус – 20 гр

Гоймонгоо чанаж бэлтгээд хүйтэн усанд сойж авна. Өргөст хэмхээ урт нарийн хэрчиж, гоймонтой дээрээ хийгээрэй.

Амтлагч хольцуудаа бэлтгээд гоймон дээрээ хийж хутгана. Ингээд л таны хүйтэн гоймонтой салат бэлэн боллоо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!