Амьдрал дээр хэзээ ч тохиолдох боломжгүй ч, кинон дээр байнга гардаг зүйлс

Заримдаа та кино үзээд үйл явдал нь бодит ертөнцөөс ангид байгааг анзаардаг байх. Дэлхийг авардаг супер эмэгтэйчүүд олон үйл явдлын дараа кино эхэлсэн шиг сайхан дүр төрхтэйгөө төгсгөлд гардаг нь хэн бүхний гайхширалыг төрүүлдэг ба бодит ертөнц ба киног харьцуулсан дараах сонирхолтой мэдээллийг уншигч танд хүргэж байна.

  1. Үсээ задгай хоол хийх

Гэрийнхнийхээ хоолноос үс гаргаж ирэхийг хүсэхгүй л байгаа бол үсээ сайтар шууж боох хэрэгтэйг хүн бүр мэддэг. Гэхдээ энэ нь киноны үйл явцад  хамаардаггүй ба задгай үстэй хоол хийж Би дүр зургийг “Woman on top” “Very bad moms” зэрэг кинонуудаас харж болно.

  1. Төгс нүүр будалт, үс засалттай сэрэх

Зарим кинонд гол дүрийн эмэгтэй өглөө сэрэхдээ дөнгөж будсан мэт будалт, өөгүй зассан үстэй байдаг бол бодит амьдрал дээр бараг л бүтэшгүй зүйл. Дээрээс нь будагтайгаа 8 цаг унтах нь тийм ч сайхан санаа биш шүү дээ.

  1. Өсгийтэй гутал дээр хялбархан гүйх

Киноны баатрууд урт хугацаагаар зам дагуу гүйж, эгц шатаар өгсөж, тэр ч байтугай Эверестийн оргилруу гарах нь холгүй байдаг боловч амьдрал дээр гүйх нь бүү хэл хэдэн цаг өсгийттэй явахад ядарч хөл өвддөгийг ихэнх эмэгтэйчүүд мэдэх байх.

  1. Тэрбумтнууд ихэнхдээ энгийн охинд дурладаг

Алслагдсан тосгоны жирийн нэг охинд хаант улсын ханхүү дурлах үзэгдэл бүхий олон кино байдаг. Тэд маш амархан биесээ олж итгэмээргүй хайр дурлалтай учирдаг нь зөвхөн киноны л үйл явц гэлтэй.

  1. Тэд аймшигт үйл явдлын дараа ч гайхалтай харагдсан хэвээр байдаг

Зомби дайрлага, байгалийн гамшиг гээд юу ч болж байсан, үргэлж үзэсгэлэнтэйгээр харагддаг дүрүүд бишгүй тохиолддог ба тэдний үсний засалт, нүүр будалт бараг л өөрчлөгддөггүй. Гэвч амьдрал дээр ийм үйл явц тохиолдвол хэн ч байсан сайнгүй харагдах нь гарцаагүй.

  1. Дөнгөж төрсөн ээж гэхэд дэндүү эрч хүчтэй

Хэрэв жирэмсэн эх маш хурдан төрж, ямарч ядарсан шинжгүй харагдвал энэ зөвхөн кинонд л гарна. Харин Бодит ертөнцөд үгээр илэрхийлэмгүй тэвчээрийг гаргаж, бараг л усан хулгана болтлоо Хөлс хүчээ шавдах нь гайхалтай.

  1. Нүд ирмэхийн зуур тэс өөр хүн болох

Олон кинонд нүдний шилтэй ноомой охид хэдхэн минутын дотор өөрчлөгдөж огт өөр дүр төрхтэй болдог бол бидний амьдралд энэ нь хэдэн цаг байтугай, хэдэн сараар хэмжигдэх үйл явц билээ.

  1. Зөвхөн кинонд л дасгал хийж байхдаа сайхан харагдах боломжтой

Бидний мэддэгээр биеийн тамирын зааланд дасгал хийж буй хүмүүсийн хөлс нь гарч нүүр нь улайж, амьсгааддаг шүү дээ. Тэгвэл зарим кинонд энэ бүхэн эсрэгээрээ байдаг бөгөөд шинэхэн будалт индүүдсэн үс нь хэзээ ч өөрчлөгддөггүй.

  1. Залуу охид үргэлж чинээлэг байх нь киноны л онцлог

Бодит байдал дээр хүссэн бүхнээ худалдан авч, орчин үеийн тансаг сууцанд амьдрах чинээлэг охид ховорхон байдаг. Харин ч залуучууд, тэр дундаа оюутнууд цагийн ажил хийж хэрэглээний зардалаа олох нь энэ үед энгийн үзэгдэлд тооцогддог.

  1. Үсчингээс дутахааргүй чадвартай байдаг

Ихэнхдээ охид сөрөг дурсамжаасаа ангижрах эсвэл амьдралаа эхнээс нь эхлүүлэхээр шийдсэн үедээ үсээ тайрч буй үзэгдэл кинонд гардаг. Тэд зүгээр л хайч бариад толины өмнө зогссоны дараах үсний засалт нь тун гайхалтай болдог нь бодит амьдралаас жаахан хол төдийгүй зөвхөн жүжигчний гадаад төрхийг сайхан харагдуулах киноны техник гэдгийг улам баталж өгдөг.

  1. Аюултай газар зохисгүй хувцас өмсөх

Jumanji, Call of the Jungle, Journey зэрэг кинонуудын гол дүрийн эмэгтэйчүүд ширэнгэн ой, хад асгатай газраар явахдаа нимгэн цамц, богино шорт өмсөн маш аюултай үзэгдэлтэй нүүр тулан давж гарч чаддаг. Гэхдээ жинхэнэ ертөнцөд энэ нь тун эрсдэлтэй төдийгүй хөл гараа урах, гэмтээх зэрэг олон асуудлыг дагуулах нь гарцаагүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!