Хүмүүс зөвхөн гадаад төрхөөр бус сэтгэл зүрхээрээ бие биеэ хайрладаг гэдгийг нотлох үлгэр жишээ хос

Хосын харилцаа ихэнх үед гадаад төрхөөс шууд хамааран нэг ёсны хуурмаг байдлыг бий болгох нь цөөнгүй. Гэвч жинхэнэ хайр жин, өндөр, хөөрхөн царай гээд юугаар ч хязгаарлагдахгүй бөгөөд үүний тод жишээ нь Алисиа Скотт нар юм. Тэдний хайр аз жаргал, ямар ч хэвшмэл ойлголтоос хамаардаггүй гэдгийг хосууд өөрийн түүхээр батлав.

Алисиа Маккарвелл бол хошин шогийн мэдрэмжтэй, өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун байдаг нэгэн гэдгээрээ олон нийтийн сүлжээнд алдартай юм. Тиймдээ ч түүний сошиал хаяг олон сая дагагчтай ч нөхөр нь дэндүү гоёдсон, яаж учирсан юм бол гэсэн сөрөг сэтгэгдлүүдээр дүүрдэг гэжээ.

Тухайлбал, Алисиа нөхөр Скоттойгоо хамт ванны алчуураар биеэ ороосон бичлэгээ нийтлэсний дараа байдал улам дордож, нөхрийг нь царайлаг, булчинлаг биетэй, Харин Алисиаг тарган галбиргүй учир тэдний харилцаа удаан үргэлжлэхгүй эсвэл Алисиа их баян байх зэрэг доромж утгатай сэтгэгдлүүд их бичигдсэн нь Скотт шиг эмэгтэй хүнийг хэзээ ч бүрэн дүүрэн хайрлаж чадахгүй гэсэн санааг ч мөн илэрхийлж байв.

Гэсэн ч хосууд 16 жилийг хамт өнгөрүүлж, сургуульд байхаасаа хойш салаагүй ба үргэлж бие биеэ дэмжин хайрласаар иржээ. Түүнчлэн Алисиа ажлаасаа халагдаж, ирээдүйд юу хийхээ мэдэхгүй байх үед Скотт түүнийг амарч, өөрийгөө олохыг зөвлөжээ.

Тиймээс түүнд өөрийнхөө болон гэр бүлийнхээ амьдралын тухай хөгжилтэй бичлэг хийх санаа төрж, өөрийн аз жаргалтай мөчийг бусадтай хуваалцдаг блог хөтлөгч болжээ.

Мөн Скоттын хэлснээр “Миний эхнэр маш зөв мэргэжлийг сонгосон бөгөөд түүнийг ямар дур булаам, үзэсгэлэнтэй нэгэн болохыг олон хүн мэдэх ёстой” хэмээсэн нь тэдний хайр ямар бат бөх болохыг нотолсон гэлтэй.

Харин Алисиагийн хувьд тэр анхандаа өөрөөсөө ичиж, хосын харилцаанд нь асуудал үүсгэнэ гэж боддог байсан ч Скоттын үг, үйлдэл гээд бүх зүйл нь бодлоос тэс өөр байсан нь эргэлзээг арилгасан байна.

Үүнээс гадна блог хөтлөгч эмэгтэй маань гадаад гоо үзэсгэлэнгийн хуурамч стандартыг дагаж мөрдөхгүй байх нь хэчнээн чухал болохыг тайлбарлаж, дотоод сэтгэлийн хүчийг олж харах хэрэгтэйг нийт дагагчдадаа санууллаа.

Цаашлаад тэрээр дур булаам залуу заавал туранхай эмэгтэйтэй тохирно гэж олон хүн боддог. Гэвч бидний харилцаа тэр бүхний эсрэг байдаг, магадгүй зарим эмэгтэйчүүд надад атаархдаг байх хэмээн хошигнон хэлжээ.

Эцэст нь Алисиа өөрсдийн түүхээрээ олон зууны турш ертөнцийг үзэх үзлийн нэг хэсэг болох гадаад төрхөнд ихээхэн анхаарал хандуулдаг давамгай өрөөсгөл  ойлголтыг эвдэж чадна гэдэгтээ чин сэтгэлээсээ итгэдэг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!