Сүүлийн 10 жил тамхи татсан нөхөр маань үүнийг уугаад тамхинаас гарч чадсан юм. Найз бүсгүйчүүд маань жорыг нь асуугаад салахаа больсон шүү!

Тамхи татахаа болихоор шийдсэн хүмүүст баяртай мэдээ дуулгах гэж байгаадаа таатай байна. Учир нь Тайландын “Medicine at the University Srinaharinvirot” их сургуулийн эрдэмтэн судлаачид ногоон нимбэг (lime)-ний шүүс ууснаар тамхинаас төвөггүй гарах боломжтой болохыг олж тогтоожээ. Иймд бид та бүхэнд зориулан уг шүүсийг хэрхэн хийх аргыг дуулгахаар бэлтгэсэн юм.

1. Ногоон нимбэгний шүүсний ач тус

Ногоон нимбэг нь найрлагандаа хүний биед хэрэгтэй их хэмжээний шүлт агуулдаг байна. Мөн олон төрлийн өвчин үүсгэгч нянгийн эсрэг сайн нөлөө үзүүлдэг ач тустай ажээ.

2. Хэрхэн хийх вэ?

Орц:

  • Ногоон нимбэг – 1 ширхэг
  • Нимбэг – 1 ширхэг
  • Ус – 1 аяга
  • Элсэн чихэр – 1 цайны халбага
  • Мөс

Заавар:

  • Ногоон нимбэг болон энгийн нимбэгээ зүсч, бүх шүүсийг нь тусгай саванд сайтар шахаж гаргана.
  • Дээр нь нэг аяга ус болон нэг цайны халбага элсэн чихрээ хийнэ.
  • Эцэст нь мөсөө хийж ууна.

7 хоногт уг шүүснээс 4 удаа уух хэрэгтэй бөгөөд ингэснээр тамхинаас гарахад илүү амар хялбар байх болно. Мөн найрлагандаа “никотин” агуулсан бохь зажиллах нь тамхинаас гарахад сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!