Нөхөр маань миний хийсэн л биш бол өөр цуйван идэж чаддаггүй. Учир нь би цуйванг тусгайлан тасархай амттай болгож хийдэг!
Манай нөхрийн хамгийн дуртай хоол бол цуйван. Долоо хоногт ядаж нэг удаа хийж өгөхгүй л бол нөхөр маань гомдоллоод суучихна шүү дээ. Бас нөхөр маань миний л хийсэн биш бол өөр цуйван огт идэж чаддаггүй. Үүний шалтгаан нь миний жоронд оршиж байгаа юм. Би цуйванг бусад хүмүүстэй адил хийдэггүй. Орц нь адил ч гэлээ ашигладаг нэг тусгай тос бий. Энэ л миний хийсэн цуйванг тасархай амттай болгодог юм. Та ч бас тэрийг мэдмээр байна уу?
Миний нууц жор бол ургамлын тосонд сармис хийж хадгалах юм. Ургамлын тосны гуравны нэгт 3-4 ширхэг сармисыг хальсалж, том том хэрчээд хийнэ. Үүнийгээ зүгээр л хөргөгчиндөө хийгээд хадгалчихна.
Ингээд таны урмалын тос энгийн нэг тос биш, амталсан, дээрээс нь үрэвслийн эсрэг хүчтэй антибиотиктой болж байгаа юм. Харин үүнийгээ цуйван хийхдээ ашиглаад л, та өөр хэний ч хийж байгаагүй амттай цуйванг хайртдаа барих болно. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргалын нууц жор нь амттай хоол байдаг шүү дээ. Тиймээс та гэрийнхэндээ амттай сайхан хоолоор бэлэг бариарай.
Цаашдаа ч бас энэ аргыг хэрэглэж байгаарай.