Хэрэв ханиадаа түргэн эдгээхийг хүсвэл ийм зүйлсэд итгэх хэрэггүй!

Бид өнөөдрийг хүртэл цаг агаарын хүйтэн нөхцөл байдлаас шалтгаалж хамрын ханиад хүрдэг бөгөөд антибиотик ууснаар тусаж болох ханиаднаас сэргийлж чадна хэмээн боддог байсан. Гэтэл орчин үеийн шинжлэх ухаанд дараах ойлголтуудыг үгүйсгэсээр байгаа аж.

1. Хамрын ханиад хүндэрснээр томуу болдог

Хамрын ханиад болон томуу нь тус тус өөр вирусээр үүсгэгддэг. Түүнчлэн нэг өвчин хэзээ ч өөр вирусээр халдварлахгүй. Харин тухайн вирусээр үүсгэгдсэн өвчин улам хүндэрч болно.

Хамрын ханиад нь ихэвчлэн хоолой өвдөх, толгой өвдөх, найтаах, хамар шархирах шинж тэмдгээр илэрдэг. Энэ нь ойролцоогоор 3-5 хоног үргэлжилнэ. Харин томуугийн хувьд найтаах, толгой өвдөх, булчин өвдөх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгээр илрэх бөгөөд маш түргэн хүндэрдэг.

Хэрэв хамрын ханиад хүрсэн бол биеийн температур нэмэгдэж, халуурахгүй. Харин томуугийн хувьд энэ нь арай өөр бөгөөд халуурч болно.

Томуугийн үед найтаахгүй бол энэ нь хамрын ханиадны шинж тэмдэг юм.

2. Хамрын ханиадыг антибиотикоор эмчилж болно

Антибиотик нь бактерийн өвчлөл болон вирусыг эмчилж чадахгүй. Харин ч эсрэгээрээ хамрын ханиадны шинж тэмдгийг дордуулж болно. Учир нь антибиотик нь дархлааны системийг сулруулж, вирусыг идэвхижүүлэх нэг шалтгаан болдог.

3. Хамрын ханиадыг эмчилж чадахгүй

Хамрын ханиадны шинж тэмдэг 3 болон түүнээс дээш хоногоор үргэлжлэх нь хэвийн. Гэвч хэрэв та хамрын ханиадтайгаа тэмцэхгүй, ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй бол 20-30 өдөр үргэлжлэх нь бий. Хэрэв ийн хүндэрч, олон хоног үргэлжлэн амьсгал ширүүссэн бол та нэн яаралтай эмнэлэгт үзүүлээрэй!

4. Ажиллавал ханиад түргэн эдгэрнэ

Маш олон хүмүүс ханиад хүрсэн үедээ ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Өөртөө хангалттай амралт өгөөгүйгээс болж, өвчний шинж тэмдэг хүндэрч мэднэ. Харин ханиад хүрсэн үед 1-2 өдөр гэрээсээ гаралгүй амарвал, та түргэн тэнхрэхээс гадна, бусдад ханиад халдаахгүй байх давуу талтай.

5. Үргэлж орондоо хэвтэх ёстой

Ханиад хүрсэн л бол үргэлж орондоо хэвтэх ёстой гэсэн үг биш шүү дээ. Ингэснээр харин ч бодисын солилцоо улам бүр удаан явагддаг байна. Тэглээ гээд мэдээж фитнес зааланд хичээллэхгүй. Харин өөрийнхөө биед амар хөдөлгөөнийг хийж болох юм.

6. Хүйтэн агаараас болж ханиад хүрдэг

Бид зөвхөн даарснаас болж ханиад хүрдэггүй. Энэ нь ямар нэгэн гадны вирус бидний биед орсны нэг илрэл байж болно. Мөн вирусээр халдварлагдсан нэгнээс шууд ханиад халдварлана. Тэгэхээр зөвхөн даарснаас болж ханиад хүрэхгүй.

7. Нойтон үстэй гадаа гарвал, ханиад хүрнэ

Байгалийн ямар нэгэн хүчин зүйлсээс шалтгаалан, бидний үс норсноор ханиад хүрэхгүй. Бид 3 замаар ханиадны вирусыг биедээ авдаг.

  • 7 болон түүнээс олон хоногоор гадуур явах
  • Хувцас, эдлэл хэрэглэлээ 12 цагийн турш солихгүй байх
  • Бохир гараа угаахгүй байх
  • Хаалганы бариулаас барих

Мэдээж тухайн хүний дархлааны системээс шалтгаалан өвчний шинж тэмдэг, эдгэрэх хугацаа харилцан адилгүй байх нь бий.

8. Улиралд нэг л удаа ханиад хүрдэг

Энэ нь мэдээж үнэнээс өрөөсгөл ойлголтуудын нэг билээ. Дээр дурдсан шиг ханиад, түүний шинж тэмдэг, давтамж нь хүн бүрт харилцан адилгүй байдаг.

9. Ханиадыг 1 өдрийн дотор эмчилж болно

Маш олон хүмүүс эм л уучих юм бол ханиадыг нэгхэн өдрийн дотор эмчилж болно хэмээн эндүүрдэг. Гэтэл өвчний шинж тэмдэг түүнээс ч олон хоногоор үргэлжлэх бөгөөд эм уусан ч, эдгэрэх хугацаанд төдийлөн нөлөөлөхгүй. Ямарваа өвчинд өөрийн гэсэн эдгэрэх хугацаатай.

10. Ханиадны бүх шинж тэмдэг арилтал, ажилдаа явж болохгүй

Ойролцоогоор 4 долоо хоногийн дараа гэхэд таны ханиад бүрмөсөн ор мөргүй эдгэрнэ. Харин түүнээс өмнө биеийн байдал дээрдвэл шууд ажил, сургуульдаа явж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!