Хоолны дэглэмийг удаан хугацаанд амжилттай барихад туслах аргууд

Эрүүл хоолны дэглэм гэдэг нь илчлэгийг хатуу тооцож, бүх зүйлсийг хориглох явдал биш бөгөөд үүний оронд тодорхой зорилго тавьж өөрт амар, үр дүнтэй аргаар жингээ хасаж, чийрэг биетэй болох үйл явц юм. Иймд бид хоолны дэглэм барьж байх хугацаандаа анхаарах ёстой зарим хэрэгцээт зөвлөмжүүдийг бэлтгэн орууллаа. Санамж: Нийтлэлд дурдсан бүх зөвлөмж зөвхөн мэдээллийн чанартай тул юун түрүүнд эмчийн зөвлөгөө авахыг сануулъя.

  1. Бүх зүйлийг урьдчилан төлөвлөх

Та өдөр тутмын эсвэл 7 хоног тутмын эрүүл хоолны жагсаалтаа гаргаж ямар бүтээгдэхүүн худалдаж авах болон татгалзах эсэхээ төлөвлөж, хуваарь гаргах хэрэгтэй. Ингэснээр хоол хийх цагийг илүү хэмнэж, порцоо хянах, эрүүл бус хоолноос татгалзах боломжийг бий болгох болно.

  1. Хөргөгчөө цэвэрлэх

Хэдийгээр эрүүл хооллохоор шийдсэн ч хөргөгчид чихэрлэг ундаа, чипс харагдаад байвал бодол өөрчлөгдөх магадлал тун өндөр учраас эргэн тойрондоо аль болох жимс, жимсгэнэ, ногоон хүнс байлгаарай.

  1. Тэнцвэртэй хооллох

Хэт бага идэхээс илүү тэнцвэртэй хооллох нь нь чухал. Тодруулбал, нэг удаагийн хоолондоо:

  • Цардуултай бүтээгдэхүүн буюу төмс, будаа, кускус, улаан буудай зэрэг хүнсийг хоолондоо бага хэмжээтэйгээр оруулснаар таны биеийг эрч хүч, кальци, төмөр, В витаминаар хангана.
  • Ислэгтэй хүнс болох авакадо, банана, лууван, броколи зэргийг хүнсэндээ нэмэх хэрэгтэй ба архаг өвчний эрсдэлийг бууруулах, холестерины хэмжээг багасгах, эрүүлээр жин хасахад эергээр нөлөөлөх давуу талтай.
  • Уураг. Уураг нь ясны бүтцийг сайжруулах, бодисын солилцоог түргэсгэх, сэтгэл санааны тогтвортой байдлыг хангахад ач тустай юм. Үүнд тахиа, загас, үхрийн мах, сам хорхой, өндөг, самар, буурцагт ургамлууд багтана.

Эрүүл өөх тос буюу авокадо, бяслаг, хар шоколад, тослог загас, үр, чидуны тос зэргийг тогтмол хэрэглэснээр биеийг эрч хүчээр хангаж, витаминыг биеийн бүх хэсэгт шингээхэд тусалдаг

  1. Эрүүл бус хоол хүнсийг орлуулан хэрэглэх

Эрүүл дэглэмийн үр дүнг бодитоор мэдрэхийг хүсвэл дараах зүйлсээс зайлсхийгээрэй.

  • Чихэрлэг ундаа. Ундаа нь хэт их чихэртэй тул таргалалтын үндэс болдог учир оронд нь цай, ус, хийжүүлсэн ус, жимсний шүүс, зэргийг түлхүү уух хэрэгтэй.
  • Пицца нь транс тос, боловсруулсан мах зэрэг эрүүл бус орцоор баялаг байдаг. Гэхдээ пицца идмээр санагдсан үедээ эрүүл орцоор өөрийн гараар ч амтархан хийх боломжтой.
  • Сүүнд хийж иддэг өглөөний цай. Энэ нь мөн боловсруулсан хүнсний төрөл бөгөөд ихэвчлэн элсэн чихрийн агууламж нь өндөр байдаг. Тиймээс үүнээс татгалзаж, чихэр багатай тараг, өндөг зэргээр өглөөг эхлээрэй.
  • Нарийн боов, жигнэмэг, бялуу. Эдгээр бүтээгдэхүүн нь чихэр, цагаан гурил, өөх тос зэргийг агуулдаг тул хэвлийн өөхлөлттэй болох шалтгаан болдог. Иймд оронд нь жимс, хар шоколад гэх мэт амттануудыг сонгох нь зүйтэй.
  • Шарсан төмс, чипс- Хамгийн илчлэг ихтэй, хорт хавдар үүсгэгч бодистой бүтээгдэхүүний тоонд ордог тул төмсний шим тэжээлийг зөвхөн нухаш хэлбэрээр авч байгаарай.

5.  Өөртөө хатуу хандахгүй байх

Эрүүл хооллолтыг баримтлахаар шийдэх нь дуртай бүхнээсээ татгалзах гэсэн үг биш юм. Тиймээс дуртай түргэн хоолоо бага хэмжээгээр хааяа нэг идэх нь таны сэтгэл санааны байдалд эерэг нөлөөлнө.

  1. Байнга ус уух

Энэ нь таны биед шим тэжээлийг шингээхэд туслахаас гадна олон перементийг задалж, эрдэс бодис болон бусад шаардлагатай элементүүдийг бий болгох чухал ач холбогдолтой юм. Иймд өөрийн биеийн жинд тохирох хангалттай ус ууж хэвших ёстой.

  1. Яарч идэхгүй байх

Эрүүл хооллоно гэдэг нь хором зуурын ажил биш бөгөөд шинэ ногоо, эко бүтээгдэхүүнүүдийг өөрийн амьдралын хэвшилтэй аажим аажмаар оруулаарай. Ингэснээр та огцом шантрахаас сэргийлж, өмнөх зуршлуудаасаа бага багаар салах болно.

  1. Хангалттай унтах

Хэрэв та хангалттай чанартай унтдаггүй бол өдрийн цагаар хэт их идэх магадлалтай. Учир нь таны биед нойргүйдэл үүсгэдэг дааврын тэнцвэргүй байдал явагдсанаар хүн илүү их чихэрлэг зүйл идэж, алдагдсан эрч хүчээ нөхөх үйл явц өрнөдөг байна.

  1. Эргэн тойрны хүмүүсдээ эрүүл хооллолтыг санал болгох

Заримдаа бүгдийг ганцаараа хийх нь тууштай байдлыг алдагдуулдаг учир эргэн тойрны хүмүүсээ ч бас тантай нэгдэхийг санал болгоорой. Жишээ нь, өглөө бүр жимс ногоо идэх, бие биеэ урамшуулах гэх мэт.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!