“Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг нь болсон дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайханы мэдэгдэл

“The Voice of Mongolia” шоунаас төрөн гарсан “NS” хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайхан өнгөрсөн долоо хоногт продакшинтайгаа байгуулсан гэрээний дагуух цалингаа авч чадахгүй байгаа талаараа мэдээлсэн нь олны дунд багагүй маргаан үүсгээд амжсан.

Тодруулбал, тоглолтод оролцсон төлбөрийн 90 хувийг “B Production” авч, 10 хувийг нь уран бүтээлчид өгөх гэрээг хоёр жилийн өмнө хийснээ мэдэгдсэн юм.

Харин “B Production” үүсээд буй асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан.

Тодруулбал, тус продакшны уран бүтээлч Н.Энэрэлсайхан тоглолтод оролцсон төлбөрийн 90 хувийг “B Production” авч, 10 хувийг нь уран бүтээлчид өгөх гэрээг хоёр жилийн өмнө хийсэн. Гэвч шинэ жилийн үеэр ажилласан цалинг нь өгөөгүй хэмээн мэдэгдсэн. Үүний дараагаар уран бүтээлчид уг асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсээр байна.

Олон нийтийн анхаарлыг татаад буй дээрх асуудлаар “B Production”-аас гаргасан мэдэгдэлд “Анх гэрээний орлогоос “NS” хамтлаг 20, продюсер Б.Энхзориг 40, “B Prodcution” 40 хувь байхаар тус тус заасан. Улмаар 2022 оны гуравдугаар улирлаас “NS” хамтлагт олгох хувийг 40 хувь болгож нэмсэн ба бид уран бүтээлчид гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр орлого хуваарилж, урамшуулал олгодог.

Харин Н.Энэрэлсайханы мэдээлэлд дурдсан гэрээгээр тохирсон хувиа өгдөггүй гэсэн нь ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.

Мөн “NS” хамтлагийн уран бүтээлийг туурвихад бодитоор 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ дурдсан байна.

Ямартай ч энэхүү явдал ингээд намжих хандлагатай болсон ч шинээр төрөн гарч байгаа уран бүтээлчдийг олонд таниулахын тулд багагүй ажил, цаг зав, хөрөнгө мөнгө гардаг ажил юм. Төрийн соёрхолт дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан продакшнаас төрөн гарсан хамтлагийн гишүүн ийм мэдэгдэл гаргасан нь “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг нь боллоо гэх хүмүүс олон байгаа ч уран бүтээлчдийн цалин мөнгийг цаг тухайд нь өгч хөдөлмөрийг нь зохистой үнэлэх хэрэгтэй гэдгийг  ч хэлэх хүмүүс байгаа юм.

Ингээд NS хамтлагийн гишүүн Н.Энэрэлсайханы сүүлийн үеийн зургуудаас хүлээн авна уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!