Дуучин Л.Сөрөлт IHC койнд 10 сая төгрөг оруулаад нэг ч төгрөггүй үлджээ

Хөвсгөл нутгийн унаган хүү Л.Сөрөлт дуучны мэргэжлийн их сургуульд элсэхээр хоног тоолон хүлээж байсан хаврын шар өдрүүдэд тус аймагт СУИС-ийн жүжигчний ангийн хуваарь ирснээр жүжигчин болсон гэдэг.

Шавилхан бондгор хүү нүүрэндээ цагаахан инээд тодруулж, “Шинэ-Үе” гэх их айлын тогооноос хооллон ард олондоо танигдсан. Тун ч удалгүй хошин урлагийн залуу жүжигчин Л.Сөрөлт нийтийн дуучдыг “ажилгүй болгох” дөхөн “Хөөрхөн” дуугаа А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулж, олон жил дарагдсан авьяасаа ил болгосон юм.

Тэгвэл авьяаслаг жүжигчин эр Монголын крипто, форекс арилжааны коммюнитигийн төлөөлөл болох Мөнхжин, Эрхэмээ, Гантиг нарын хамтран гаргасан IHC (Inflation Hedging Coin) хэмээх койныг их хэмжээний мөнгөөр аваад нэг ч төгрөггүй хоцорсон тухайгаа өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр: “IHC койнд 10 сая төг утаа. Гэхдээ өөрөө унасан болохоор уйлахгүй ээ. Миний эрхийн асуудал. Монгол залуус юм хийж үзээ л биз.”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!