Холливудын хамгийн өндөр орлоготой 11 жүжигчид ба тэдний маш их мөнгө олсон кинонууд

Холливудын А зэрэглэлийн чадварлаг жүжигчид зөвхөн нэг кинонд тоглоод 15-20 сая долларын орлого олдог байна. Гэсэн хэдий ч зарим авьяаслаг уран бүтээлчид нэг кинонд үүнээс илүү ихийг олдог аж.

Ингээд алдартай жүжигчдийн хамгийн өндөр ашиг орлого олсон кинонуудын жагсаалтыг хүлээн авна уу.

11. Жүжигчин Том Хэнкс Форрест Гамп киногоороо 60 сая доллар олсон байна.

10. Жүжигчин Харрисон Форд Индиана Жонс болон “Болор гавлын вант улс” киногоороо 65 сая доллар олжээ.

9. Жүжигчин Жонни Депп “Алиса гайхамшгийн оронд” киногоороо 68 сая доллар олсон.

8. Жүжигчин Сандра Баллок Gravity киногоороо 70 сая доллар олжээ.

7. Жүжигчин Райан Рэйнолдс Free Guy киногоор 71.5 сая долларын орлого олсон байна.

6. Жүжигчин Бага Роберт Дауни Төмөр хүн 3 киногоороо 75 сая доллар олсон байна.

5. Жүжигчин Том Круз Биелэгдэшгүй даалгавар – Сүнсний Протокол киногоороо 75 сая доллар олсон.

4. Жүжигчин Киану Ривз “Матриц” гурвалсан ангит кинонуудаас нийт 83,3 сая ам.долларын орлого олсон байна.

3. Жүжигчин Уилл Смит ” Хар хувцаст 3″ киногоороо 100 сая доллар олсон аж.

2. Жүжигчин Даниел Крэйг ” Knives Out” цувралаар 100 сая доллар олжээ.

1. Жүжигчин Том Круз Top Gun: Maverick киногоороо 100 сая доллар олсон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!