Өмнөд Солонгосын кино од Сон Жүн Ки Их Британийн жүжигчинтэй гэрлэж, хүүхэдтэй болжээ

Өмнөд Солонгосын алдартай кино жүжигчдийн нэг Сон Жүн Ки Их Британийн жүжигчин Кэти Луйс Сондерс нар гэрлэжээ.

Хосууд гэрлэлтээ бүртгүүлж, удахгүй хүүхэдтэй болох гэж байгааг Соны харьяалагддаг HighZium Studio агентлаг мэдээлсэн байна.

“Өнөөдөр бид гэрлэлтээ бүртгүүлж, гүн итгэл, хайранд суурилсан хамтын амьдралаа эхлүүллээ. Намайг дэмжиж, халамжилж, үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрүүлсэн Кэти Луйз Сондерстой хамтын амьдралаа бүтээх тангаргийг би өргөлөө. Тэр бол сайхан сэтгэлтэй, амьдрах хүсэл тэмүүлэлтэй, гайхмаар ухаалаг хүн юм. Түүний ачаар би илүү сайн хүн болж байгаа” гэж Сон өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Сон Жүн Ки урд нь Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Хэ Гётой “Нарны үр сад” цувралд тоглосныхоо дараа гэрлэж, хоёр жил хамт амьдарсны дараа салсан юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!