Гэрийн нөхцөлд үс уналтаас салахад туслах хялбар аргууд

Үс уналтын хувьд эмэгтэйчүүдийн 55-аас дээш хувь нь амьдралдаа үс унах асуудалтай тулгарч байсан болол үүний 40 орчим хувь нь байнгын уналттай байдаг аж. Үүнд удамшил буюу генетик ихээр нөлөөлдөг ч өдөр тутмын буруу зуршил арчилгааны үр дүнд үс гэмтэх, хугарах үйл явц өрнөдөг байна. Тиймээс бид үсний уутанцрыг эрүүлжүүлж унахаас сэргийлэх байгалийн аргуудыг бэлтгэн оруулсан ба үр дүнгээ хурдан хугацаанд үзүүлдгээрээ давуу талтай юм.

Ногоон цай

Нэгэн судалгаагаар оролцогчдын хуйханд ногоон цайны ханд түрхэж, 4 хоногийн дараа үр дүнг үзэхэд тэдний үсний ургалтын идэвх эрс нэмэгдсэнээс гадна хуйхны арьсыг тайвшруулж, цусны уутанцарыг бэхжүүлэх ач тустай үзүүлэлт гарчээ. Үүнээс гадна ногоон цайг тогтмол ууснаар цусны эргэлт сайжирч, хүчилтөрөгчөөр дутагдахаас сэргийлнэ.

Сонгинын шүүс

Сонгинины үнэр хэдийн муухай ч үс унадаг болон халцрах асуудалтай хүмүүст хамгийн шалгарсан арга болжээ. Тодруулбал, хэдэн ширхэг сонгиныг холигчид хольж шүүсийг нь гаргах ба шампуниар угаахын өмнө хуйхандаа түрхээд 15 минут байлгавал аэсэг хугацааны дараа мэдэгдэхүйц үр дүн бий болно.

Өндөгний шар маск

Өндөгний шар нь хүхэр хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь үсний бэхжилт ургалтад чухал үүрэгтэй. Үүний тулд 2-3 өндөгний шарыг 2,3 дусал нимбэгийн шүүстэй хольж хуйхандаа түрхээрэй. Ингэхдээ гадуур нь малгай өмсөж 20 минут байлгаад, дараа нь хүйтэн бүлээн усаар зайлах хэрэгтэй.

Хүн орхоодой

Хүн орхоодой нь уналтын эсрэг эерэг нөлөөтэй болохыг 2008 оны нэгэн судалгаагаар харуулсан бөгөөд үүнийг зөвхөн хүнсний нэмэлт байдлаар буюу хоол хүнсээр дамжуулан хэрэглэх боломжтой.

Хулууны тос

2014 онд судлаачид халзан эрчүүдийг цуглуулж, 6 сарын турш 400 мг хулууны үрийн тос хэрэглүүлсэн ба үс ургах явц 40 хувиар нэмэгдсэн байна. Харин үүнийг түрхэхдээ гартаа бага зэрэг асган бүлээцүүлээд хуйхандаа массаж хийх маягаар хэрэглэх ба 20 минутын дараа үсээ ердийнхөөрөө угаана.

Чихэр өвсний үндэс

Чихэр өвсөнд агуулагддаг планойд, фотостроген болон бусад эфирийн тос нь үсний уналт, хаг, салаалах зэрэгт онцгой үйлчилгээтэй ба зуурмаг болгон хуйхандаа түрхэх хэрэгтэй. Хэрэв уг бүтээгдэхүүний олдоц муу байвал чихэр өвсний агууламжтай цай хэрэглэх боломжтой. Гэхдээ зарим хуйхны онцлогоос хамааран харшлын урвал явагдаж болзошгүй тул мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.

Улаан перец

улаан перец цусны эргэлт сайжруулах нөлөөтэй учраас уналтын эсрэг үйлчилгээтэй байх өндөр магадлалтай. Та үүнийг оливын тостой хольж, 10-15 хоногийн турш нарны гэрлээс хол байлган үлдээх ба хугацаа өнгөрсний дараа мөн адил хуйхандаа түрхэх иллэг хийх нь зүйтэй.

Үс унахаас сэргийлж дараах зөвлөгөөг дагаарай

  • Боолт, хавчаар гэх мэт зүйл хэрэглэхгүй байх
  • Үсээ байнга индүүдэхгүй байх
  • Үсийг тогтмол цайруулж будахаас зайлсхийх
  • Үсээ нойтноор нь самнахгүй байх
  • Хуйхандаа тохирох зөөлөн бүтэцтэй шампунь хэрэглэх
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!