Нохойд хазуулж сэтэрхий уруултай болсон ч, сэтгэл зүйгээрээ бүхнийг даван гарсан бүсгүй

Хүн бүрд өөрөө ч төсөөлөөгүй гайхалтай тэсвэр тэвчээр, хүч чадал байдаг. Амьдралд сэтгэл гонсойлгох гэнэтийн тохиолдлууд олон гарах ч эерэг хандлага, шийдэмгий байдлаар бүхнийг сөрөн гардаг нь хүн төрөлхтний онцлог гэлтэй. Тийм ч учраас нохойд уруулж, гоо сайхнаа золиосолсон Бруклин Хури хэрхэн сэтгэл гутралтайгаа тэмцэж, дүр төрхөө эргүүлэн авсан сонирхолтой түүхийг хүргэж, хүч чадлаа хэзээ ч дутуу үнэлж болохгүй гэдгийг сануулъя.

Бруклин нохойг нөхөрсөг зөөлөн питбулл хэмээн эндүүрчээ

Хури гал тогооны өрөөнд үеэлийнхээ 8 настай хөх хамартай дизель хэмээх нохойг өхөөрдөж байтал гэнэт түүнрүү дайрчээ. Тэр аль болох тайван байхыг хичээж, шууд эмнэлэг явсан ч мэс заслын эмч нар хичээгээд ч түүнийг гэмтсэн дээд уруулыг энгийн болгож чадаагүй байна.

Тэрээр уг явдлын дараа сэтгэл санаа болон бие махбодоо хэрхэн сэргээж буй тухайгаа олон нийтэд хуваалцжээ

Хури нөхөн сэргээх аргынхаа талаар буюу өөрийн туршлага, бодол санаа, мэдрэмжээ олон нийтийн сүлжээнд түгээсэн ба нэгэн нийтлэлдээ, эмнэлгээс гарч ирээд царайгаа харахад үнэхээр хэцүү байсан ч уг үйл явдлыг бодитоор харж, түүнд байнга урам зориг өгдөг байсан хүмүүстээ хэчнээн их талархаж буйгаа тайлбарлав.

Бруклин инстаграмын туйлширсан байдлыг аль хэдийн халжээ

Олон хүмүүс өөрсдийнхөө хамгийн төгс байдлаа инстаграм хуудсандаа хуваалцдаг бол Хуригийн тухайд скейтбоардчин хүнийхээ хувьд өөрийн туршлагын сайн муу тал, уналт болон бусад саад бэрхшээлийн талаар үргэлж нээлттэй ярьдаг байна.

Уг байдал нь түүнд хэзээ ч асуудал болох ёсгүй хэмээн боддог

Тэрээр сэтэрхий амттай болсондоо маш их харамсаж байсан ч давтамжит хагалгаануудад орж, маш тууштай байснаараа эмэгтэйлэг байдал нь сэргэж, шинэ уруул өнгөлөгч хэрэглэж буй зургаа бусадтай хуваалцсан нь олныг баярлуулав.

Бруклины хайрын түүх түүнд урам зориг өгдөг аж

Dance Moms-ийн төгсөгч Хлое Лукасиак  одоо Хуритай болзож байгаа бөгөөд тэд саяхан 1 жилийн ойгоо тэмдэглэжээ. Хосуудын хувьд бусдаас өөр бэлгийн чиг хандлагатай боловч бие биедээ чин сэтгэлээсээ хайртайгаа илэрхийлсээр байв.

Тэрээр бусдад туслахын тулд хувийн платформаа ашигладаг

Түүний инстаграм хуудас нэг ёсны төрөлхийн болон олдмол бэрхшээлтэй хүмүүст зөвлөгөө мэдээ мэдээлэл түгээх платформ болсон ба “Хэрвээ танд бие махбод, сэтгэл санааны ямар нэг асуудал тулгарсан ч чин сэтгэлээсээ хуваалцах хүн байхгүй бол надтай холбогдоорой” хэмээн хэлэв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!