Туркэд болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах нүд халтирам төрх

Туркийн Онцгой байдлын агентлагийн мэдэгдсэнээр, гамшгийн улмаас Туркт 5606 гаруй барилга байшин бүрэн болон хэсэгчлэн нуржээ. Тэдгээр барилгууд дээр 19574 аврагч үүрэг гүйцэтгэж байгаа аж. Сирийн тухайд, нурсан барилгын талаар нарийн тоон мэдээлэл байхгүй ч гамшгийн улмаас Харим хот бүхэлдээ сүйдсэн гэсэн гэсэн цочирдом мэдээлэл байгаа юм.

Амиа алдагсдын тоог хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, Туркт 2379, Сирид 1444 гэж буй. Гэмтэж бэртэгсдийн тоо Туркт 13000 Сирид 1500-гаар хэмжигдэж байна.

Аврах ажиллагаа үргэлжилсээр, албаныхан мэдээлэл хийх болгондоо хохирлын хэмжээг шинэчилж буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ удаагийн гамшгаар амиа алдагсдын тоо 20,000-д хүрэх магадлалтай гэж таамаглажээ.

Та бүхэндээ Турк улсад болсон газар хөдлөлтийн өмнөх болон дараах зургуудыг хүргэж байна.

Хүчтэй газар хөдлөлтийн дараах төрх байдал

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!