Ээж маань орой бүр энэ усанд хөлөө дүрэхийг надад сургасан. Үр дүнд нь надад ийм гайхалтай өөрчлөлтүүд гарсан юм!

Алимны цагаан цуу нь олон төрлийн ач тустай гэдгийг та мэдэх биз ээ. Үүнийг хоол амтлахад хэрэглэхээс гадна гэр ахуй, эрүүл мэндэд зориулан ашиглаж болдог аж. Харин орой бүр алимны цуутай усанд хөлөө дүрснээр биед чухам ямар өөрчлөлт гардаг болохыг танд дуулгахаар бэлтгэсэн юм.

Орой бүр алимны цуутай усанд хөлөө дүрэх

Та орой бүр алимны цуутай усанд хөлөө дүрж, угааж байгаарай. Энэ нь алжаал ядаргааг тайлахын зэрэгцээ хөлийн эвгүй үнэрийг арилгаж, хөлрөлтийг бууруулна. Дээр дурдсанчлан энэхүү цуу нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул хөлийн тань үнэрийг ул мөргүй арилгах юм.

Харин одоо та бүхэндээ “алимны цуу”-ны бусад ашигтай талуудыг танилцуулъя.

1. Хоолойн өвдөлтийг эмчилнэ

Хэрэв таны хоолой өвдсөн бол 1/4 аяга алимны цууг 1 аяга бүлээн устай холиорой. Үүгээр хоолойгоо сайтар зайлснаар өвдөлт нь намдаж, амны хөндий дэх бактери устах болно.

2. Цээж хорсохыг болиулна

Цээж хорсох үед нэг халбага алимны цууг бага зэрэг устай хольж уух хэрэгтэй. Энэ нь асуудлыг тань шийдвэрлэж, байгалийн гаралтай өвчин намдаагчийн үүргийг гүйцэтгэдэг байна.

3. Хамрын битүүг арилгана

Нус тань гоожих эсвэл хамар тань битүүрээд байвал алимны цууг хэрэглээд үзээрэй. Та нэг аяга усанд 1 халбага цуу хийж уух хэрэгтэй. Энэ нь өөртөө В1, В2, В3, С витамин, цууны хүчил, малийн хүчил, сүүний хүчил, нимбэгийн хүчлийг агуулдаг бөгөөд эдгээр бодисууд нь хамрыг онгойлгож, түргэн эдгэхэд тусладаг аж.

4. Хагны эсрэг үйлчилгээтэй

Үс хагтах нь хүн бүрийн хувьд таагүй асуудал байдаг. Харин үүнээс салахын тулд 1/4 аяга алимны цууг 1/4 аяга устай хольж бэлтгээрэй. Та үсээ угаасны дараа өмнө бэлтгэсэн шингэнээр үсээ зайлж, 15 минут байлгах хэрэгтэй. Ингэснээр таны хаг мэдэгдэхүйц хэмжээнд багасах болно.

5. Шөрмөс таталтыг эмчлэх

Ихэвчлэн калийн дутагдалд орсон үед шөрмөс татах нь бий. Харин үүнийг эмчлэхийн тулд та алимны цууг хэрэглэж, калиа нөхөж болох юм. 2 халбага алимны цууг, 1 халбага зөгийн бал, нэг стакан бүлээн устай хольж уугаарай. Алимны цуу нь өөртөө магни, төмөр, фосфор, хүхэр, зэс, кали зэргийг агуулдаг билээ.

6. Загатналтыг бууруулна

Хэрвээ арьс тань загатнаж, тэвчихийн аргагүй байвал хөвөнд алимны цуу шингээж, арчаад үзээрэй. Энэхүү цуу нь мөөгөнцрийн болон бактерийн эсрэг үйлчилгээтэй тул арьс загатнахыг бууруулж, үрэвслийг намдаадаг байна.

7. “Үү”-г алга болгоно

Гар, нүүр, хөл гэхчлэн биеийн аль хэсэгт гарсан үүг арилгахын тулд алимны цууг ашиглаж болдог. Та “үү” дээрээ тус цуунаас тогтмол түрхэснээр богино хугацаанд үр дүнгээ өгч, бага багаар жижгрэч, нэг л мэдэхэд алга болох аж.

8. Гэдэс дүүрэхийг болиулна

Хэрвээ та гэдэс дүүрч, тухгүй байдал үүсэхээс эмээж байгаа бол хоолоо идэхээс өмнө нэг аяга алимны цуутай усыг уухад хангалттай. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоог дэмждэг байна.

9. Гэрийн эвгүй үнэрийг арилгана

Та ус болон алимны цууг холиод шүршигч саванд хийгээрэй. Үүнийгээ эвгүй үнэр гарч байгаа хэсэгт цацаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой юм.

10. Бохирдлыг цэвэрлэнэ

Төмөр, метал эдлэл дээр тогтсон толбо, бохирдлыг арилгахдаа алимны цууг ашиглаж болох юм. Та алчуураа цуунд шингээж, толботой хэсгээ арчаарай.

11. Угаалтуурын бөглөрөөг гаргана

Та нэг аяга алимны цууг, тал аяга хүнсний содатай хольж,

12. Хөгцийг арилгана

Угаалгын машин дахь хувцсаа гаргалгүй мартаж орхисноор хөгц үүсч, асуудал тарих нь бий. Та энэ үед хөгцтэй болсон хувцаснуудаа алимны цуутай усаар угаагаад үзээрэй. Хувцаснуудын тань хөгц арилахаас гадна өмнөхөөсөө илүү өнгөлөг болсон байх аж.

13. Хувцас индүүдэх

Хэрэв танд индүү байхгүй эсвэл индүү тань эвдэрсэн үед 1:3 харьцаатай алимны цуу болон усыг хольж, шүршигчинд хийж ашиглаарай. Үүнийгээ хувцас руугаа цацаж, хатаах хэрэгтэй. Эцэст нь таны хувцасны үрчгэр арилсан байх болно.

14. Тавилга дээрх толбыг цэвэрлэнэ

Тавилга, хивсэн дээр тогтсон толбыг арилгахад алимны цуу танд туслах аж. Та цууг давстай хольж, толбоо үрж, цэвэрхэн алчуураар арчих хэрэгтэй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!